EPISODE FOURTEEN

622 87 29
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Жэй гэртээ орж ирсэнийхээ дараа л Жиаг хоёр гар дээрээсээ буулгалаа. Бүсгүй хавдаж, улайсан нүдээрээ Жэй рүү аймшигтай, хорсол дүүрэн харцаар ширтсээр "би гуйсан биз дээ?! Чамаас тэгж гуйж байхад намайг зүгээр л нүдээ аниад орхичихгүй яасан юм? Гаыл... Ким Гаыл... тэр хүүхэн чинь хэдэн цагийн дараа ч хамаагүй үхэхээр байсан бол чи хажууд нь байхыг л хүсэх байсан биз дээ?! Муу хөгийн новш!" хэмээн том орд харшийг цууриаттал орилох аж.

Залуу новш гэж дуудуулах дургүй хэдий ч Жиагийн сэтгэл санаа одоогоор тайван бус байгааг сайн мэдэж байгаа болохоор чимээгүйхэн л хөмхийгөө зуун зогсоно.

"Би зүгээр л хамт байхыг хүссэн шүү дээ... яагаад та хоёр хоёулаа намайг хориглоод байгаа юм бэ? Би зүгээр л хайртай хүнээ... үхтэл нь... хажууд нь байхыг хүссэн байхад яагаад миний ганц хүслийг биелүүлж болохгүй байгаа юм, өөдгүй амьтан минь?"

"Чи миний оронд байсан бол орхих байсан юм уу?"

Жэйн чимээгүйхэн асуусан асуултанд нь Жиа нулимсаа арчин "юу?"

"Би мэдэж байна, Жиа... чамд ямар хэцүү байгааг мэдэж байна. Хайртай хүн чинь үхэх гэж байгаа гэдгийг сонсоод чамд ямар санагдаж байгааг сайн мэдэж байна... Сонхүн, тэр чиний төлөө л үүнийг хийж байгаа. Тэр ч гэсэн чамд хайртай, тэр ч бас чамтай үхэн үхтэлээ хамт баймаар байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ амьсгал хурааж байгаагаа чамд харуулна гэдэг тэр хүнд сайхан санагдахгүй л байх. Зөвхөн тэр хүнд ч биш... чамд хайртай хүнээ үхэж байгааг харах тийм сайхан санагдаад байгаа юм уу?-"

Жиа Жэйн үгийг таслан "ер нь... чи яагаад бидний хэрэгт ингэж их оролцоод байгаа юм? Сонхүн хэдий гуйсан ч гэсэн яагаад ийм зүйл хийгээд байгаа юм? Яагаад намайг шархлахад санаа зовоод байгаа юм? Бид тийм дотно харилцаатай юм уу? Би тэр хүнтэй баймаар байхад битгий илүү зүйл хийгээд бай!... чи сая зүгээр л миний эцсийн гуйлтийг сонсоод, зөвшөөрөөд... зайлаад өгсөн бол хэн хэндээ амар байсан юм!"

Contract Husband Where stories live. Discover now