![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Жиа Сонхүний гэрт гүйхээрээ орж ирээд зочны өрөөнд суух түүний урд өнөөх Жэйн өгсөн бор дугтуйг чанга гэгч нь тавьлаа.
"Би зөвшөөрлөө аваад ирсэн!"
Сонхүн толгойгоо үл ялиг сэгсрээд дугтуйг нээхэд гэрээнээс гадна хоёр, гурав нугалчихсан цаас ч мөн байлаа.
"Би энийг ганцаараа нээж үзэх хэрэгтэй юу?"
Сонхүнийг ингэж асуусанд Жиа хэсэг гайхаж байснаа "тийм ээ... Жэй чамайг ганцаараа үзээрэй гэсэн" гэхэд залуу хариу ч хэлэлгүй ажлынхаа өрөө рүү гүйж оров.
Тэр дугтуйн доторх A4-н хэмжээтэй цаасан дээр байх гэрээний хоёр дахь нөхцөлийг харахад сүүлийн нөхцөлийг хэн нэгэн хар балаар хоёр, гурав давхарлан дарчихсан байх аж.
2. Ким Жиа надад хамааралгүй.
Гэрээний нөхцөл, Жэйн гарын үсэг болон тамгыг нь харсаны дараа дугтуйн дотор байсан нугалсан цаасыг дэлгэн харвал бяцхан захиа байх нь тэр.
Ким Жиа надад хамаатай... тэр миний эхнэр. Пак Сонхүн чамайг сэтгэлээр унагах гэж үүнийг энд дурьдсан юм биш. Түүнийг хайрлахаа зогсоо гэж ч хэлэх гээгүй... Жиаг зүгээр л битгий шархлуул. Жиаг сэтгэлээр унахаар үг үйлдэл битгий хий. Энэ эмэгтэй их хурдан сэтгэлээр унадаг болохоор... Явахаасаа өмнө түүнийг илүү их инээлгэж, аз жаргалтай байлга.
Би түүнд хайргүй болохоор чамтай байхыг зөвшөөрсөн биш. Эхнэртээ хайртай болохоор, аз жаргалтай байлгахыг хүссэн болохоор чам руу явуулсан... биеэ бодоорой, Пак Сонхүн!
Энэ богино ч биш, урт ч биш захиаг уншсаны дараа Сонхүн Жэйг илүү их биширч байлаа.
Залуу өрөөнөөсөө гарахад Жиа буйдан дээр ядам хуруун дахь Сонхүнтай хослож авсан бөгжөө эргүүлэн, хошуугаа унжуулсаар суух аж.
Тэр түүнийг урд очин, нэг өвдөг дээрээ сөгдөж суугаад "тэгээд? Миний бөгж хаана байна?" хэмээн инээхэд Жиа ч мөн түүнийг даган инээгээд халааснаасаа бөгжийг нь гаргаж ирэн, түүний ядам хуруунд зүүж өглөө.
![](https://img.wattpad.com/cover/362843773-288-k809080.jpg)
YOU ARE READING
Contract Husband
RomanceГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?