EPISODE TWELVE

764 95 41
                                    

"Чамд одоо сар хүрэхгүй хугацаа байгааг ойлгож байна уу? Одоо эмчилгээгээ хийлгэж эхэлвэл-"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чамд одоо сар хүрэхгүй хугацаа байгааг ойлгож байна уу? Одоо эмчилгээгээ хийлгэж эхэлвэл-"

"Би амьд үлдэх юм уу?"

Эмч бууралтсан сахлаа зөөлөн илсээр залуу руу харан аргадангуй байдлаар "яг ч тийм биш л дээ. Гэхдээ ядаж л дахиад бүхэл бүтэн хоёр, гурван сар амьдрана шүү дээ"

"Хавдар... заавал химийн эмчилгээ хийлгэнэ биз дээ? Би хүсэхгүй байна аа, Ноён Галло!"

*****

Жиа өчигдөр өглөө чирж гарсан цүнхтэй ачаагаа дахин чирсээр гэртээ орж ирлээ. Харин Жэй буйдан дээр сууж байснаа түүнийг орж ирсэнийг анзааран "зугаалга сайхан болсон уу?"

Жиа ачаагаа орхин, гэрээ тойруулж харсанаа "тийм ээ, сайхан болсон. Үйлчлэгч эмэгтэй хааччихаав?"

"Тэр ажлаасаа гарчихсаан. Шинэ үйлчлэгч маргааш үүрээр ирнэ. Өнөөдөртөө би хоол хийж өгье"

JIA's POV

Үйлчлэгч эмэгтэй байхгүй...
Жэй өнөөдөр хоол хийж өгнө...

Ганц өдөр аялаад ирсэн биш энэ гэрт юу болчихоо вэ?

Ачаагаа янзалчихаад Сонхүний залгахыг хүлээн хэсэг хэвтэж байгаад унтчихаж. Хэр удаан унтсанаа мэдэхгүй ч өрөөнд минь байдаг тагт онгорхой байсан учраас даарсанаасаа болоод сэрэхээс өөр аргаггүйд хүрлээ. Нүдээ нухан ширээ рүү харвал тавцантай хоол байх нь тэр. Бибимбаб... энэ хоолыг дунд сургуулиасаа хойш идээгүй юм байна. Эрэгтэй хүн, тэр ч бүү хэл тэрбумтаны эрх хүүгийн хийсэн хоол гэж бодохоор яагаад ч юм амтгүй, эсвэл хэт их давс, амтлагчтай байх вий гэхээс эмээж байлаа. Нэг халбага, хоёр халбага, гурван халбага, дөрвөн халбага. Тэр миний бодож байснаас ч сайн юм.

Жижиг төмөр савны ёроол харагдаж эхлэх үед утсанд минь дуудлага ирлээ. Ямар их хүлээв ээ!

Contract Husband Where stories live. Discover now