EPISODE TEN

543 67 16
                                    

"Жиа та хоёрыг Итали явах гэж байгаа гэж сонссон"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Жиа та хоёрыг Итали явах гэж байгаа гэж сонссон"

Жэйк Жэйн зүг бус машины цонхоор хараагаа бэлчээн ийн асууна.

Жэй сайн гэгч нь санаа алдаад "харин тийм ээ... би аавд баригдчихсан. Надаас болоод Жиа та хоёр л уулзаж чадахгүй нь дээ"

Жэйк одоо л нэг юм найз руугаа эгцлэн хараад "бид салчихсан... ааваас болоод... Жиагын аав мэдчихсэн гэсэн. Тэгээд аав сал гээд-" өгүүлбэрээ ч дуусгалгүй Жэйкийн хоолой чичрэнэ. Тэр хэсэг чимээгүй сууж байснаа "чамтай уулзаж юм гуйх гэж байсан юм. Жэй... би Жиагаас салах шалтаг хайгаад түүнийг их гомдоохоор юм хийчихсэн-"

"Жиа өрөөнөөсөө ч гарахгүй байгаа"

Жэйк энэ үгийг сонсоод Жэйс нүүр буруулж, доош харан нулимсаа шувтарчихаад "надаас л болж байгаа юм... Жэй... Италид байхдаа Жиаг сайн харж байгаарай, гуйя. Түүнд санаа тавиарай, миний өмнөөс. Тэр стрессдэхээрээ дэлгүүр хэсэж тайвширдаг. Түүний дэлгүүр хэсэж, гадуур ганцаараа алхахыг нь битгий хориорой. Бас энэ... энийг Жиад өгөөрэй. Өчигдөр болсон төрсөн өдрөөр нь өгнө гэж бодож байсан юм. Чи өгчих. Намайг өгсөн гэж тэрэнд хэлж болохгүй шүү... түүнийг сайн хараарай"

JAY's POV

Жиа ч гэсэн аавдаа баригдчихжээ? Тэгээд л Жиагийн аав түрүүлж онгоцны тийз захиалсан байх нь.

Онгоцны буудал дээр хоёулахнаа үлдэж, цааш орох замд Жиа байс хийгээд л эргэж харна.

"Жэйкийг хүлээгээд байгаа юм уу?"

Тэр над руу гайхан харж байснаа удаанаар толгойгоо дохилоо.

"Тэр ирэхгүй ээ. Хуралтай байгаа"

Миний үгийг сонссон тэрээр гарах хэсэг рүү дахин нэг харсанаа эргэлзэх ч үгүй дотогш орох аж. Бүх шалгалтаа давчихаад цаг гаран хүлээсний эцэст онгоцондоо суулаа.

"Мартах шахлаа... энийг" хэмээн Жэйкийн дамжуулсан том зузаан номыг Жиагын зүг сунгахад тэрээр нүдний хаалтаа дээшлүүлэн гарт минь байх номыг хараад одоо л нэг юм нүүрэнд нь инээмсэглэл тодрон "намайг энэ номонд дуртайг яаж мэдсэн юм?"

Contract Husband Where stories live. Discover now