EPISODE ELEVEN

642 76 28
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Италын хамгийн алдартай номын дэлгүүрт анхны болзоогоо хийнэ гэж Жиагийн төсөөлөлд буугаагүй бололтой. Гэвч түүн шиг номны хорхойтонд энэ болзоо юу юунаас ч илүү таалагдана.

Тэд үй түмэн номон дотроос арай хийж өөрсдийн сонирхолын номыг олоод кассан дээр очлоо.

Баян айлын эрх танхи охин кассан дээр зогсох залуу руу хар картаа сунгах бол өнөөх Итали залуу гайхан Сонхүн руу харна. Харин Сонхүн Жиагын карттай гарыг доошлуулан өөрийн номын дэлгүүрийн гишүүнчлэлийн эрхийн картаа зөрүүлээд сунгана. Кассан дээр зогсох Итали эр Сонхүний гишүүнчлэлийн картан дээрх дугаарыг бүртгэж аван, номны нэрсийг компюьтер дээрээ биччихээд тэдний өөдөөс дулаанаар инээмсэглэнэ.

"Номын дэлгүүр байж яагаад банкны картаар биш гишүүнчлэлийн картаар тооцоо хийж байгаа юм бэ?"

Жиа хөмсгөө зангидан гайхсаар Сонхүнаас ийн асуухад залуу түүнийг өхөөрдөн инээгээд "энэ номын дэлгүүр ингэдэг юм аа. Гишүүнчлэлийн карт авч байж л ном худалдаж авч болно. Бид гишүүнчлэлийн картандаа мөнгө байршуулж болдог болохоор гишүүнчлэлийн картан дээрх дугаарыг бүртгэхэд л номны төлбөрийг шууд татчихдаг юм... чамд ч зааж өгөх юм их байна даа"

"Би тэгэхээр энэ дэлгүүрээс ном авахын тулд заавал гишүүнчлэлийн карттай байх хэрэгтэй гэж үү? Тэгвэл гялс буцаж очоод авчихъя"

Жиа номын дэлгүүр лүү эргэх гэж байхад Сонхүн түүний бугуйнаас татан зогсоогоод "чи гишүүнчлэлийн карт авахын тулд дор хаяж арван удаа ном худалдаж авах хэрэгтэй. Зүгээр минийхийг ав" хэмээн өөрийн гишүүнчлэлийн картаа сунгана.

Жиа баярлан Сонхүний гарт байх гишүүнчлэлийн картыг шүүрч аван, түүнийг ч хүзүүгээр нь тас тэврээд амжив.

*****

Өдөржин Миланд байдаг сүмний хажуудах чамин кафед хоорондоо үг солилгүй, ном уншсан тэд орой гэр гэртээ харихаар болно.

Contract Husband Where stories live. Discover now