EPISODE EIGHT

951 101 26
                                    

JAY's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

JAY's POV

"Бид болзож байгаа!"

Жэйк инээд алдан бахархалтай нь аргаггүй ийн хэлнэ.

Энэ залууг ойлгохгүй юм. Өмнөх найз бүсгүй нь түүнд төгс тохирсон нэгэн байсан. Царай зүс, бие хаа нь гүйцэхгүй ч гэсэн ааш зан нь Жиаг хол хаяахаар эмэгтэй байсан юмсан. Тийм хүнээс салаад Жиа шиг хүнтэй болзчих гэж...

"Чи өөрийгөө хэр их зовохоо мэдээд ийм үйлдэл хийсэн гэж найдъя даа"

"Зүгээр ээ. Би зовохгүй"

Би түүнийг ёжилсон маягаар инээгээд "ойлголоо, харж л байя... маргааш битгий хардаад байгаарай!"

"Маргааш яах юм?"

Жэйк маргааш болох үдэшлэгний талаар сонсоогүй байгаа бололтой.

"Маргааш үдэшлэг болно шүү дээ. Солонгосын тэргүүн баянууд оролцоно. Би Жиатай хамт очохоос өөр аргаггүй, тийм болохоор битгий хардаад байгаарай даа!"

*****

JIA's POV

Тэд овоо кинон дээр гардаг шиг тэнэг үдэшлэг хийдэггүй байсан юмсан. Ноён Жэймс кино дууриаж үзмээр санагдсан бололтой. Жэйн гэр бүл Солонгост ирсэнээс хойш Солонгосын тэргүүн баячуудын ажилын хэв маяг, зугаацах хэв маяг нь ч өөр болчихсон. Аргаггүй л эрх мэдэлтэй хүн шүү.

"Жэйк та хоёрыг болзож байгаа гэж сонслоо"

Жэй аль хэдийнээ мэдчихжээ?

"Тийм ээ, танай найз чинь хөөрхөн юм байна лээ" хэмээн инээхэд Жэй уруулаа өргөсөөр ёжлонгуй "Жэйк... үнэнийг хэлэхэд гаднаасаа хөөрхөн л харагддаг юм. Эгдүүтэй, хорхойд ч хоргүй... улам дотносоод найз, тэр тусмаа хосын харилцаатай болвол ч-" хэмээн яриагаа ч дуусгалгүй толгойгоо сэгсэрнэ.

Жэйк биш чи л хамгийн хэцүү хүн шүү...

Түүний хэрэггүй үгс дуусахтай зэрэгцэн бид ч үдэшлэг болох том харшийн үүдэнд ирлээ. Одоо бидний жүжиглэх цаг. Эхнэр нөхрүүд шүү дээ, бид.

Contract Husband Where stories live. Discover now