EPISODE THIRTEEN

648 73 16
                                    

Сэтгэлэээн барьж уншаарай, guys...

Сэтгэлэээн барьж уншаарай, guys

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

JIA's POV

Ойлгохоо байлаа... Сонхүн тэр шөнөөс хойш надтай огт холбоо барьсангүй. Арав хоног! Би ямар нэгэн буруу зүйл хийчихсэн юм уу? Эсвэл түүнд яаралтай ажил гарсан юм уу? Гэхдээ ямар ч яаралтай ажил байсан арван хоног таг алга болно гэж байх уу?

Сонхүний кафен үүдээр ороход үүдэнд угтагч хийдэг өнөөх Лорензо гэх залуу намайг харчихаад царай нь хувис хийгээд явчихав.

"Захирал чинь байгаа биз дээ? Би уулзаад-"

Урагш нэг алхах гэхэд Лорензо гараа урдуур минь оруулж намайг хашаад "хатагтай, захирал одоогоор эзгүй байгаа. Захирал... би түүнийг өнөөдөр, ер нь цаашдаа энд ирэхгүй гэж бодож байна. Та ч бас түүнийг хайгаад хэрэггүй байх аа"

Би Лорензогийн үгийг огт ойлгоогүй. Түүний тайлбарыг сонсоод намайг яваад өгнө гэж бодсон байх. Гэхдээ би огтхон ч тэгээгүй ээ. Лорензо гэнэт яагаад ийм юм яриад байгаа, Сонхүнд яг юу болоод байгаа нь илүү сонирхол татаж бас айдас ч мэдрүүлсэн.

"Тэр чинь юу гэсэн үг юм? Лорензо! Зүгээр л гараа ав! Би чамд дахиж хэлэхгүй шүү. Сонхүнийг яг одоо дууд, эсвэл би дотогш орох болно!" хэмээн дахин нэг алхах гэхэд залуу урд минь зогсоод, бүтэн биеэрээ намайг хааж, зүгээр л толгойгоо сэгсэрлээ.

"Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Намайг хэн гэдгийг мартчихсан юм уу? Би-"

"Мэднэ ээ, хатагтай. Та манай захирлын болзоот бүсгүй. Бас саятаны охин. Гэхдээ захирал таныг дотогш оруулж болохгүй гэж надад хатуу сануулсан болохоор... уучлаарай, хатагтай" хэмээн толгой гудайлгана.

*****

Би дотогш орох гэж бараг цаг Лорензотой ноцолдсон ч тэр намайг урагш нэг ч алхуулаагүй. Сонхүнд яг юу болсон юм бол?

Сонхүний холбогдох боломжгүй гэх дугаар луу ахин дахин залган, тэдний ажилын ойролцоох кафен гадна хөлөө амраан суулаа.

Contract Husband Where stories live. Discover now