JIA's POV
Дуг нойрондоо дугжирч байхад хаврын зэврүүн салхи, шаазан эдлэл хагарах чимээ хоёрын гайхалтай хослолоос болж нойрноосоо сэрэхгүй байхын аргаггүй.
Хэсэг сүнсээ хүлээн орон дээр сууж байгаад хүйтэн салхи орж ирэх цонхоо хаан, хөл нүцгэн хэвээрээ нэг давхар луу буухад Жэй бага зэрэг согтуу байгаа бололтой доош явган суучихсан хэдий ч дороо гуйвж дайвна.
Эгчийн минь Францаас явуулсан үнэтэй шаазан эдлэлийг муу согтуу толгой хагалчихжээ?!
"Жэй" хэмээн ууртайгаар түүнийг дуудахад тэр дороо өндийгөөд алгаа хавсран "уучлаарай, гэр харанхуй байсан болохоор энэ шаазан эдлэл энд байсныг мэдсэнгүй ээ" гэж тайлбар тавихдаа нүдээ томруулан мөрөө хавчина.
Согтуу байгаа хүнд уурлаад нэмэр байна уу? Мм? Зүгээр л энэ удаа, анхны удаа юм гээд өнгөрөөе.
Жэй уучлалт гуйсныхаа дараа гуйвсан хэвээр өрөө рүүгээ орчихов. Бид яагаад гэрээндээ тусдаа амьдрах талаар заалт оруулж болохгүй гэж?
Жэйн ачаар сэрсэнээс хойш дахиад унтах гэсэн ч нойр хүрсэнгүй. Хий дэмий идэж уух зүйл эргүүлж, архины үнэрээ гаргахын тулд усанд ороод амжлаа.
"Хонгор минь, өчигдрийн яриагаа дуусгавал ямар вэ?"
Шоу цэнгээнээс өөр зүйл мэдэхгүй энэ золигийг яая даа? Гэхдээ дарааллаад хоёр өдөр зугаацах ч сайхан санаа шүү.
"Юуг нь асуусан юм бэ? Орой хаана, хэдэд уулзахаа зурвасаар явуулчих"
Цагийн зүү аль хэдийнээ оройн найман цагийг заана. Жэй одоо л нэг юм сэрж байгаа бололтой сэгсийсэн үсээ янзалсаар өрөөнөөсөө гарч ирлээ.
Түүн рүү хальт харчихаад үргэлжлүүлэн зурагт ширтэх бол Жэй хөргөгчнөөс хүйтэн ус аван хажууханд минь ирж суугаад "дахиж согтчихоод над руу залгавал торгуулиа төлөөрэй"
YOU ARE READING
Contract Husband
RomansaГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?