EPISODE SIX

744 89 26
                                    

Жэйн архи тэр дороо л гарчихсан уу гэлтэй том нүдлэн, хөмсгөө зангидаад "Ким Жиа? Миний бодож байгаа Жиа юу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэйн архи тэр дороо л гарчихсан уу гэлтэй том нүдлэн, хөмсгөө зангидаад "Ким Жиа? Миний бодож байгаа Жиа юу?"

"Тийм ээ"

Тэр одоо намайг гэнэт цохиод авах болов уу?

"Хөөе! Чи галзуурчихсан юм уу?! Ким Жиатай зууралдаж болохгүй ээ!"

"Жиаг надаас харамлаад байгаа юм уу? Тэглээч та хоёрын гэрлэлт хоёр жилийн дараа дуусна гэсэн биз дээ? Та хоёр яагаад нэг жилийн хугацаатай гэрээ хийгээгүй юм?"

Жэйн царай сонин болчихлоо. Арга ч үгүй биз, тэдний гэрээний талаар би мэдчихсэн шүү дээ.

"Чи яаж мэдсэн юм? Арай аавд хэлчихээгүй биз дээ?"

"Жиа хэлсэн юм аа. Би иймхэн юмнаас болж ховч жаал шиг аав дээр чинь гүйгээд очно гэж үү?"

AUTHOR's POV

FLASHBACK

Жиа эргэлзэх ч үгүй Жэйкийг дахин үнссэнд залуу гайхаж байсан хэдий ч сэтгэл хөдлөл, хүсэл тачаалдаа хөтлөгдчихлөө.

Тэд биесийнхээ бал бурам мэт уруулыг амталж, улам бүр бие биендээ донтож байсан ч уг донтолтыг Жэйк таслана гэж хэн таах вэ дээ...

Үнсэлтээ зогсоож, Жиагаас зайгаа барьсан Жэйкийг эмэгтэй гайхан харсанаа "яасан?"

"Бид яг зөв зүйл хийгээд байна уу? найзынхаа эхнэрийн уруулыг амтлаад сууж байгаа маань тийм ч зөв санагдахгүй байна" хэмээн Жэйкийг хэтэрхий нухацтай царайлсанд Жиа инээдээ барьж ядан "биднийг үнэхээр хүссэндээ гэрлэсэн гэж бодоо юу? Тэглээч танай найз чинь найз бүсгүйтэй шүү дээ. Би чамд хэлж л байсан санагдах юм. Тэгээд бүр өчигдөр шөнө"

Жиагийн хэлсэн үгэнд Жэйк гайхан, хөмсгөө байдгаараа зангидан "найз бүсгүй гэдэг чинь юу гэсэн үг юм?"

Үүнээс харахад Жэйк өчигдөр шөнө Жиагийн гоо үзэсгэлэнд мансуурч хэлсэн, ярьсанг нь ч ойлгоогүй бололтой.

Contract Husband Where stories live. Discover now