❣1-р хэсэг❣

12K 363 21
                                    

Эмнэлэгийн коридороор өндөр, царайлаг залуу яг л фотомодел шиг алхана. Түүнийг Пак Чанёол гэдэг ба тэр хүний их эмч юм. Багаасаа л эмч болохыг хүсж, мөрөөдөлдөө ч хүрсэн бардам зант нэгэн. Тэр багаасаа баян айлын царайлаг залуу гэдгээрээ алдартай байсан. Магадгүй энэ нь түүний занг ингэж эвдсэн байх.

Чанёолыг хүмүүс хүрээлэхэд тэр дуртай, тиймдээ ч тэр маш олон найзтай. Охид түүний хараад анхны харцаар дурлах нь цөөнгүй. Түүний дэлдэн чих, том нүд нь түүнийг сэтгэл татам харагдуулдаг. Тэр үүнийгээ хэрхэн ашиглахаа ч мэднэ.

Чанёол ажлынхаа өрөөндөө орон халаадаа өмсөн ажилдаа бэлтгэлээ. Удалгүй түүний утас дугаран тэр дугаарыг хараад ярвайн нүдээ эргэлдүүллээ. " Ядаргаатай юм" гэж амандаа бувтанаад утсыг авлаа.

Чанёол эелдэг зөөлнөөр ярих гэж хичээнэ
-Өө хайраа?
-Би харин найзуудтайгаа уулзаад согтчихсон байналээ, тэгээд л очиж чадсангүй.
-Өө хайраа өвчтөн ороод ирлээ тасаллаа шүү!
-Би ч бас чамд хайртай, Заа~

Чанёол утсаа таслан, утсаа ширээлүү шидлээ. Дахиад л утас дугарж Чанёол дугаарыг харвал өөр нэгэн байх ба Чанёол өмнөх үйдлээ дахин давтана. Утсаа таслаад тэр нүүрээ даран суудалдаа суулаа. Чанёолын ажилын цаг эхлэн урьдны адил л эрүүл хэрнээ Чанёолыг харахаар ирдэг байнгын өвчтөнгүүд нь ирнэ. Дахиад л, нэгэн хэвийн өдөр өнгөрсөөр. Чанёол ажилаа таран стрессээ тайлахаар шийдэн найзуудтайгаа уулзахаар ярилаа...

На Хэжин-г тодорхойлж чадах ганц үг бол Энгийн. Түүний бүх зүйлийг эцэг эх нь шийддэг, тэр үүнд тийм ч дуртай биш. Гэхдээ энэ бол байх ёстой зүйл гэж боддог. Хэжин ямар ч найзгүй. Тэр найз нөхөд бол цагийн гарз гэж үздэг нэгэн. Тэр багаасаа л ээжийнхээ хүссэн сургуульд орж, хүссэн ажилд орж, хүссэнээр нь амьдарсан нэгэн. Хэжин бол эмэгтэйчүүдийн эмч. Энэ мэдээж ээжийнх нь сонгосон мэргэжил гэхдээ энэ тийм ч муу биш.

Хэжин ажилаа таран цахилгаан шат хүлээн хатуурж, хуянтсан мөрөө цохин зогсоно. Тэр гудайсаар цахилгаан шат ирэхэд толгой өргөлөө. Цахилгаан шатанд шалиг Пак Чанёол байх ба Хэжин толгойн дохин мэндлээд цахилгаан шатанд суулаа.

Чанёол инээн " На эмч одоо л тарж байгаа юм уу?"

Хэжин нүүрний хувиралгүйгээр " Тиймээ, та ч бас одоо л тарж байгаа бололтой"

Чанёол " Хаашаа явах юм? "

Хэжин " Ганнам дүүрэг"

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now