❣16-р хэсэг❣

4.4K 256 46
                                    

SJ компанийн охин компани SK-н өндөр шилэн хаалгаар өөртөө тохирсон саарал пиджак, хар юбка өмсөж тийм өндөр биш ч өсгийтэй гутал өмсөн, өөртөө ихэд итгэлтэйгээ алхах эмэгтэй орж ирлээ. Түүнийг ажилчид бүгд л танин хажуугаар нь өнгөрөхдөө мэндэлнэ. Тэр ч өөдөөс нь толгой дохиод л өнгөрнө.

Бүсгүй цахилгаан шатны товчлуур дараад хэсэг хүлээлээ. Цахилгаан шат ирэхэд тэр орон хамгийн дээд давхар болох 11 давхар дээр даран дараа нь хаалга хаах товч дарлаа. Гэхдээ хэн нэгний "Хүлээгээрэй" гэх хоолой түүнийг хаалга нээх товч дарахад хүргэв. Хаалга онгойход тэр хүний царай харагдаж Хэжин хийсэн үйлдэлдээ гэмшиж эхлэлээ.

Чанёол инээмсэглэн "Өглөөний мэнд На захирлаа"

Хэжин төв царай гарган "Өглөөний мэнд"

Чанёол цахилгаан шатан суун "Чи өнөөдөр ч гайхалтай харагдаж байна."

Хэжин түүнлүү харан "Бид хүндэтгэлгүй харьцах хүмүүс биш шиг санагдах юм? Бидний тэр харилцаа дууссан, харин одоо бид зүгээр л ажилын хамтрагчид."

Чанёол толгой дохин "Гэхдээ өрсөлдөгчид гэх нь илүү тохирох байх. Чи надаас энэ компанийн 50%-г авахыг л хүсэж байгаа."

Хэжин "Пак захирлаа та үнэхээр зөв ойлгожээ."

Цахилгаан шат 10 давхарт ирж Чанёолын буух цаг болов. Тэр цахилгаан шатнаас буун, хаагдахаас нь өмнө эргүүлж нээн 

"Гэхдээ хэзээ ч тийм зүйл болохгүй. Энэ компанийн ачаар л өдөр бүр чиний царайг харж чадаж байгаа. Хэрэв би чамайг харахгүй бол магадгүй үхэх байх"

Хэжиний дотор үнэндээ маш их догдолж цахилгаан шатнаас буун түүнийг тэвэрхийг хүссэн ч тэр биеэ барин "Бид удахгүй ахиж уулзалдах шаардлагагүй болох байх. За тэгвэл өдрийг сайхан өнгөрүүлээрэй"

Хэжин урагш болон цахилгаан шат хаах товчон дээр дарлаа. Тэр хаалга хаагдах үед Ёолын царайг сайн ажив, түүний нүдний доор хөхөрж харагдах ба уруул нь бага зэрэг хатсан байв. Магадгүй тэр ахиад л архи уусан байх. Хаалга хаагдаж Ёолын царай ч харагдахгүй болоход Хэжин доош харан нүдээ анилаа, хэрэв ингэхгүй бол тэр магадгүй уйлах байх. 

Удалгүй 11-р давхарт ирэхэд түүнийг нарийн бичиг нь угтан авлаа. Хэжин түүнд цүнхээ өгөхөд нарийн бичиг нь түүнд халуун кофе өглөө. 

-Захирлаа өнөөдөр захирлуудын зөвлөлийн хуралтай. Төв компаниас энэ сарын тайлангаа өгөхийг тушаасан.

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now