❣18-р хэсэг❣

4.1K 258 24
                                    

Хэжин дотроо маш их гомдож бас уурлаж байсан ч юу ч хэлэлгүй тэдний зүг ширтэнэ. Ингэх нь бүдүүлэг хэрэг ч тэр харцаа Сүёны гарнаас салгаж чадахгүй байв. Тэр хүрж байна. Тэд хоорондоо маш ойрхон байна. Үгүй ээ, тэдний биеийн нэг хэсэг нийлсэн байна. Өөрийнх нь байх байсан тэр байр одоо аль хэдийн Сүёнийн болжээ. Магадгүй Чанёолын Хэжинд мэдрүүлдэг байсан тэр энхрийлэлийг ч бас Сүён мэдрүүлж байдгаа байх.

Хёнвон Хэжиний гарнаас атгахад тэр нүдээ анин амьсгал авлаа. Ингэхгүй бол магадгүй Хэжин яг одоо Сүёний үснээс зулгаалан түүнээс холдуулаад Чанёолыг чирэн зугатах байх байсан биз. Гэхдээ мэдээж энэ болохгүй. Тэр ядаж л эцэг эхдээ амалсан зүйлээ биелүүлэх ёстой. Компанийн 50 хувь.

Хёнвон түүний чирсээр яг тэдний өөдөөс харан зогслоо. Хэжиний харц аль хэдийн хөлдөж тэдний зүг хувиралгүй өнөөх л царайгаараа ширтэнэ. Харин Сүёнд энэ их таашаал өгж байгаа бололтой мушийн инээмсэглэлээ.

Муу өлөгчин.

Хёнвон өнөөх л гэрэл цацруулсан инээмсэглээ тодруулан тэдэнлүү харна. Харин Хэжин түүнийг инээхээ ядаж болиосой гэж хүснэ. Тэр инээмсэглэхээрээ үнэхээр сайхан харагддаг ч тэдэнтэй найрсаг харьцаасай гэж хүсэхгүй байв. Чанёол...? Түүний аймшигтай хувиралгүй байх нь Хэжинийг улам тэвдүүлнэ.

<<Ядаж жоохон ч гэсэн хардаасай гэж хүссэн юмсан. Мэдээж тэр хардахгүй Хэжин! Чи түүний өнгөрсөнийг мартаа юу? Түүнд энэ юу ч биш>> гэж тэр дотроо бодов.

Сүён Ёолд улам ойртон: Өө~ Манай Хэжин ч бас аль хэдийн дараагийн тоглоомоо олоо юу?

Жинагийн зөв Сүён бол зүгээр л Ёолын мөнгөнд болсон Dumb Bitch.

Хэжин: Энэ чиний асуудал гэж бодохгүй байна!

Сүёний хоолой улам шингэрэн Хёнвонлуу их л өрөвдөнгүй хараад:

-Хөөрхийдөө~ Чи түүний зүгээр л тоглоом. Тэр ч бас чамайг удахгүй хаях болно. Чамд хайртайдаа хажууд чинь байгаа гэж бодож байна уу? Үгүй дээ.

Хёнвоныг чангаар хөхрөхөд бүгд л түүнлүү гайхан харлаа.

-Би тоглох их дуртай шүү! Бас тэр миний дэргэд биш би түүний дэргэд байна.

Чанёол: Хмм. Зүгээр л түүний утсан хүүхэлдэй болж уйдааг нь гаргаж байгаа хэрэг үү?

Хэжин чангаар: Чанёол!

Чанёол хуучин хэвэндээ оричихож! Хуучны хэнэггүй уур хүргэм зан бас хараал идмээр ёжтой инээмсэглэл.

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now