❣11-р хэсэг❣

5.5K 252 35
                                    

Хоолны амтлаг үнэр болон хэн нэгний бүдүүн хоолой Хэжинийг нойрноос нь сэрээлээ. Нүдээ нээн нэг талаар энэ бүхнийг зүүд байгаасаа гэж хүсэж, нөгөө талаар энэ бүхэн бодит байгаасай гэж хүснэ. Хэжин гуйван орноосоо бослоо. Түүний толгой яагаад ч юм хагарах шахам өвдөнө. Тэр хоолны үнэрийг дагаж явсаар гал тогоонд хормогч өмсөн яг л гэрийн эзэгтэй шиг аашилах Чанёолыг харан тэсэлгүй инээж орхилоо. 

Чанёол эргэж харан "Өө бурхан минь. Би чамайг ийм эрт сэрнэ гэж бодсонгүй!" түүний нүүр улайн яг л охин шиг харагдана. 

Хэжин инээдээ дарж ядан ширээнд суугаад "Хоол болж байгаа юм уу?" 

Чанёол хоолруугаа эргэн "Ховдог охин, өглөө сэрээд хамгийн түрүүнд хэлсэн үг чинь хоол байх гэж?" 

Хэжин одоо ч инээдээ барьж ядан төв царай гаргах гэж хамаг чадлаараа хичээнэ.  Харин Чанёол хоол аяглана ширээнд тавилаа. Хоолноос дулаахан уур гаран Хэжиний нүүрэнд хүрэхэд энэ сайхан мэдрэмжинд автан нүдээ анин мишээлээ. Дараа нь урагш харахад Чанёол бараг л унтаагүй мэт нүүрний нь доор хар зураас татаж арьс нь нэг өдрийн дотор аймшигтай хуурайшжээ. 

Хэжин түүний нүүрлүү гараа явуулсан ч түүнд хүрэхээс айна. Гар нь чичирхийлэх шиг болоход Чанёол түүний гарлуу харан:

"Надад хүр л дээ, хэрвээ хүсэж байвал..." 

Хэжин одоо ч эргэлзэнэ. Чанёол харин зөөлөн хоолойгоор түүнийг нэрийг дуудана. Гэвч удалгүй Хэжин гараа татаж аван "Хоол хөрөх нь халуун дээр нь идэцгээе, сайхан хооллоорой!" тэр хийсэн зүйлдээ гэмшсэн мэт доош харна. 

Чанёол хоолноосоо халбагадан "Хооллож дуусаад зугаалцгаая, бас бидэнд хэрэгцээтэй байгаа бас бус зүйлс байгаа. "

Хэжин чимээгүйхэн толгой дохилоо. <<Би үнэхээр яачихаад байгаа юм бэ? Надад жаргалтай байх долоохон хоног байхад би өөрийн аз жаргалыг сүйтгээд байна.>>  Хэжин өөрийгөө зэмлэнэ. 

    ***

Чанёол итгэлтэйгээр Хэжиний гарыг атган гудамжаар алхана. Хажууханд харагдах тоглоомын талбай дээр тоглох хүүхдүүдийг харан тэд инээмсэглэнэ. Бяцхан хүүхдүүд хөөцөлдөн наадаж, ар араасаа гүйлдэнэ. Хүүхдүүдийн нэг нь бүдэрч унахад найзууд нь очин аргадна. Тун удалгүй тэд эргэн гүйлдэж эхлэлээ. Хүүхдүүдийн хамгийн гүйх охиний өвдөг шалбаран цус гарж байсан ч охин хөгжилтэйгээр инээн бусадтайгаа хөөцөлдөнө. Хэжин охинд бага зэрэг атаархав. 

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now