❣2-р хэсэг❣

6K 326 22
                                    

Хэжин өөрийн зөв гэсэн зүйлээ л хийж байна. Тэр эцэг эхийнхээ үгнээс зөрөөгүй! Тэд Чанёолтой гэрлүүлэхийг хүссэн, түүнийг хайрлуулахыг биш! Хэрэв Хэжин түүнд дурлаж эхлэх юм бол энэ гэрээ түүнийг зогсоох болно. Мэдээж ийм зүйл хэзээ ч болохгүй ч...

Хэжин өдөржин гэрээнд ямар ямар нөхцөл оруулахаа бодно. Ажил дээрээ бодоод олохгүй байсан тул гэртээ очоод өөрийн дуртай дууг сонсоод бодвол илүү гайхалтай санаанууд олдоно гэж тэр найдаж байв.

Чанёол ч бас өөрийн нөхцөлөө бодно. Гэхдээ түүний эрүүл өвчтөнгүүд нь бага зэрэг тээр болж байв. Тэр Хэжиний хүйтэн занд дуртай.Хэрэв тийм байвал тэдний хэн нь ч алдаа гаргахгүй, нарийн бас болгоомжтой байх болно. Ямартай ч түүний эхнэр нь бусдаас нуумаар новшийн царайтай байгаагүйд баярлаж байв.

Хэжин ажлаа хурдан дуусгаад гэртээ харихыг хүснэ. Тэр эртхэн очиж өөрийн амьдралынхаа турш биелүүлэх нөхцөлийг бодохыг хүсэж байлаа. Эцсийн эцэст энэ бол түүний цаашдийн амьдралтай шууд холбоотой шүүдээ! Хэжинийг хувцасаа солин зогсож байтал сувилагч орж ирэн:

"На эмчээ нэг эмэгтэйн ус нь гарчихсан ирлээ, мэлээн удсан бололтой хүүхэд нь эндэх магадлалтай байна"

Хэжин эргэж халадаа өмсөн "Төрөх өрөө бэлд, бас энкватор бэлд хүүхдийн нөхцөл хэр байгааг шалга"

Сувилагч толгой дохин гүйлээ. Хэжин ч мөн халадаа өмсөн өвчтөнлүүгээ гүйлээ. Хэжин өвчтөн дээр очин гэдсэн дээр нь гараа тавьж үзэн " Хүүхдийн зүрх цохилж байна, боломж байгаа гэсэн үг хурдан өрөө бэлд!"

Хэжин гар болон хувцасаа ариутгахаар ариутгалын өрөөнд ортол Чанёол саяхан хагалгаанаас гарж ирсэн бололтой хувцас болон маск нь цус болж, хөлс нь гарсан харагдана.

Чанёол Хэжин-г хараад "Гэрээгээ бэлдсэн үү"

Хэжин гараа ариутгангаа "Би яг одоо энэ талаар ярих боломжгүй байна"

Чанёол "Хүнд өвчтөн ирээ юу"

Хэжин толгой дохиод " Хүүхдээ алдах магадлалтай байгаа, ямартай ч явах хэрэгтэй болохоор явлаа"

Хэжин өрөөнөөс гаран гүйлээ. Чанёол түүний гүйсэн зүг инээн "Нэг хүн төрж байхад, нэг хүн үхэж байх юм даа"

Хэжин оройжин ажилсаны эцэст эх болон хүүхдийг аварж үүрээр хагалгаанаас гарж ирлээ. Тэр цус болсон халадаа сувилагчид өгөөд өөрийгөө цэвэрлэн, өрөөндөө ороод Чанёолыг харан гайхан хаалганы дэргэд зогслоо. Чанёол буйдан дээр нь унтаж байлаа.

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now