❣10-р хэсэг❣

4.9K 297 26
                                    

Хэжин яарсаар гэртээ ирлээ. Түүний өсөж торнисон гэр нь аль хэдийн халуун дулаанаа алдаж. Бүх зүйлс хагарж хэмхэрсэн байх ба одоо ч хэн нэгний шаазан хагалах чимээ сонсогдоно. Чимээг дагаж явбал гал тогоонд ээж нь ваар хагалан дээрээс нь гишгэлэж байв. Мэдээж Хэжиний ээж галзуурах шахаж байгаа. Нөхөртэйгөө яаж байж бүтээсэн компанийнх тал нь аль хэдийн өөр нэгнийх болсон байгаад тэр үхэх шахам уурлаж байгаа.

Хэжин аажуухнаар ойртсоор чичирхийлэн "Э-ээж! Та юу хийж байнаа?"

Хэжинийг ээжийнх нь хүйтэн харц төөнөлөө.

Тэр үргэлжлүүлэн "Санаа зоволтгүй ээ, Энэ магадгүй алдаа байх. Эсвэл үл ойлголцол! "

Ээж нь түүнлүү хүйтэн харсаар л "Чи үнэхээр тэнэг юм.Ийм хүүхэд өсгөсөндөө үнэхээр харамсаж байна. Чи түүнтэй юунаас болж гэрлэсэн гэдгээ санаач! Шалтгаан нь зөвхөн Мөнгө! Тэр үүнийг маш хурдан бас цэвэрхэн дуусгахаар шийдэж! "

Хэжин толгой сэгсэрэн "Үгүй ээ, Тэр тийм хүн биш ээжээ. Тэр маш шударга бас..."

Хэжиний ээж маш хурдан түүн дээр ирэн алгадах нь тэр. "Ийм зүйл болчихоод байхад чи яаж түүнийг өмөөрж чадаж байнаа? Ээжийн чинь бүх насаараа цуглуулсан хөрөнгө, аавын чинь залуу насаа үрсэн зүйлийг чи зүгээр л сарын дотор алдчихлаа. Энэ үнэхээр аймшигтай юм Хэжин! Чи түүнийг хайрлах харцнаасаа болж түүнийг ямар хүн гэдгийг хараагүй байна. Үнэхээр урам хугарам юм!"

Ээжийнх нь хэлсэн үгс, хүйтэн харц, аажуухнаар холдох нь үнэхээр аймшигтай санагдлаа. Бүх насаараа ийм зүйл болохоос л айж байсан мэт. Түүний ээж өөрөөс нь татгалзах шиг л болов. Гэхдээ Хэжин Чанёолыг ийм зүйл хийгээгүй гэдэгт итгэж байсан юм. Мэдээж түүний нөхөр ийм зүйл хийх хүн биш! Тэр энэ бодолдоо бат зогсож байв.

---------------------------------------------------------------------------------------

Тау өөрөөсөө илүү нандигнах найзыгаа чадах чинээгээрэй цохино.Энэ цохилт түүнийг эргүүлэн авчирна гэдэгт итгэж байв. Тэр найзыгаа хэн нэгний хараат байгаад үнэхээр бухимдуу байв. Чанёолыг тийм зүйл хийсэнд итгэхийг хүсэхгүй байсан ч түүнд нотлох баримт бий. Чанёолыг багаасаа мэдэх хүний хувьд энэ үнэхээр тэр яг л биш юм шиг, яг л өөр нэгэн Чанёолын дотор орцон юм шиг л...

---------------------------------------------------------------------------------------

Хэжин гэртээ ирэн Чанёолыг хүлээнэ. Тэрнээс магадгүй ямар нэгэн шалтаг сонсох ч юм билүү? Эсвэл зүгээр л үл ойлголцол болсон гэдэг үгийг сонсохыг хүсэж байв.

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now