❣22-р хэсэг❣

4.6K 218 32
                                    

-Жун Хёнвон!!! 

Воны гэр нэгэн бүсгүйн хоолойгоор дүүрэх шиг болж Хэжин цчихдоо буйдан дээрээ уначихав. Дараа нь үүдрүү хараад өнөө хашгирааны эзнийг олж харлаа. Түүнийг хармагцаа л Воны үеэл дүү гэдгийг өмссөн хувцас болон хэт их будсан ч хүүхэд шиг харагдах царай нь хэлж өглөө. Удалгүй Вон шат чанга чанга гишгэлсээр бууж ирэхэд түүний унатлагын хувцас бололтой богино шорт болон сул мак нь түүнийг гайхалтай харагдуулав.

-Жэин!! Чиний хоолой байшин нураах нь. Бид зочинтой байхад аяаар байж болсонгүй юу! Вон дүүдээ уурлаж байгаа бололтой хоолой нь илт бүдүүрж, хатуурхах өнгө тодров.

-Зочин гэнээ? Тэр зочин биш чиний я***н шиг л харагдаж байна. Гэхдээ та арай хэтэрж байгаа юм биш үү? Намайг эзгүй байгааг далимдуулж хаа хамаагүй хүүхэн гэртээ авчираад!!

Хэжиний уур хүрж байсан ч хэлэх үг олдсонгүй. Тэр юу хэлэх юм? Хүний гэрт нэг шөнө толгой хоргодсон, харин ч Жэин гэх охинд баярлах ёстой байтал яаж уурлах чадах билээ?

-Чи хэрвээ энэ мэтээрээ миний зочныг доромжлоод байвал би чамайг гэрээсээ хөөхөөс өөр аргагүй болох байх шүү!!

-Убба...

Жэиний нүдэнд нулимс цийлэгнэн гомдсон байртай доош харж зогсоход Вон тоолгүй дээш гарахаар зэхлээ. Хэжин энэ эвгүү байдалд зүгээр үлдэж чадахгүй байсан учир ямар нэгэн юм хэлэхээр шийдэв.

-Юу Вонаа? Би ингээд явлаа, одоо засварчин дуудаад хаалгаа онгойлгочихож чадах байх. Тэгвэл...

Хэжин хаалгаруу зүглэхэд Жэиний үхлийн харцтай тулгарав. Мэдээж саяны түүний хэлсэн үг Жэинийг улам буруутай болгосон. Гэхдээ энэ зүгээрээ, Хэжин я**** гэж дуудуулсаныхаа хариуг л авсан төдий.

-Хэжинаа, хүлээж бай. Би түлхүүрээ аваад буугаад ирье хамт явцгаая.

-Үгүй ээ, би ганцаараа явж чадна зүгээр болохоор...

-Манайхаас танай гэр хүртэл машинаар 30 минут явдаг. Тэгэхээр алхвал маш их удах байх дээрээс нь чи ямар ч түлхүүр, утас, түрийвчгүй байгаа

-Юу...? 

Хэжин гайхан гартаа барьж байсан цүнхээ уутлахад үнэхээр цүнхэнд нь юу ч байсангүй. Төлбөр төлсөн баримт, каталог зэргийг эс тооцвол.

-Миний юмнууд...?

-Чи тэдгээрийгээ хаашаа хийчихсэнийг би ч бас мэдмээр байна шүү. 

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now