❣8-р хэсэг❣

4.8K 280 27
                                    

Хэжин Хюнвоныг даган кафенаас гаран түүний машинд суулаа. Тэр машинд суухаас өмнө кафен цонхруу харва Чанёол Сүёнийг тэврэн инээлдэж байв. Хэжиний итгэл бүр мөсөн унтран Хюнвоны машинд суулаа. Үнэндээ тэр цагийн өмнө танилцсан залуугийнхаа машинд суух эмэгтэй биш ч түүнд өөр сонголт байхгүй, тэр өөрөө л ийм байдалд орсон шүүдээ.

Хюнвон үрүүлээ барин Хэжинлүү хааяа харна. Хэжин үүнийг нь анзааран "Замаа хар, бид осолд орвол яах болж байна?"

Хюнвон инээн "Тэгвэл бид хамтдаа эмнэлэгт хэвтэнэ"

Хэжин түүнлүү хараад "Хэрэв тийм зүйл болвол би нууц амрагтайгаа явж байгаад осолд орсон өөдгүй хүүхэн болж сонинд нийтлэгдэх болно."

Хюнвон малийн "Тэгэхээр би хэн нэгний нууц амраг болсон байхнээ?"

Хэжин "Яасан хүсэхгүй байна уу?"

Хюнвон толгой сэгсрэн "Магадгүй ээ"

Хэжин сандалаа налан суугаад нүдээ анин "Одоо харамссан ч өнгөрсөөн, чи кафед байхдаа тийм зүйл хэлэхээсээ өмнө бодож үзэх ёстой байсан юм"

Хюнвон "Гэхдээ ямар гэр бүл ийм байдаг байна аа?"

Хэжин "Баян айлын хүүхдүүдийн амьдрал угаасаа л ийм байдаг, гэр бүлийнхээ хүссэн хүнтэй гэрлэдэг"

Хюнвон "Танайх тийм баян юм уу? Чи үнэндээ энгийн харагддаг"

Хэжин "Чиний бодож байгаагаас их мөнгөтэй байх, надтай нэг тоглоод үзэх үү? Магадгүй эцэг эх маань мэдвэл надаас салгахын тулд маш их хэмжээний мөнгө санал болгох ч юм билүү?"

Хюнвон "Чи үнэхээр өөр юм, чи өөрийгөө үнэхээр эмэгтэй гэж бодож байна уу?"

Хэжин хөмсөг зангидан "Юу гэсэн үг вэ?"

Хюнвон "Чи эмэгтэй гэхэд хэтэрхий шулуун юм"

Хэжин "Чи ч бас цаашдаа надтай хамт баймаа байгаа бол шулуухан хэлэх гэснээ хэлчиж байгааай, би тойруулж ярьдаг хүнд хамгийн дургүй."

Хюнвон "Тэгвэл энэ тал дээр хоёулаа таарах юм байна, би тойруулж ярихдаа маруухан тиймээс шулуухан хэлчихдэг"

Хэжин толгой дохин "Ингэхэд бид хаачиж байгаа юм?"

Хюнвон "Намсан цамхаг"

Хэжин цэхрэн "Чи үхэхийг хүсээ юу? Ийм хүйтэнд тийшээ очихыг үнэхээр хүсээд байгаа юм уу?"

Хюнвон хөхрөн "Санаа зоволтгүй ээ, би чамайг хөлдөөчихгүй. Хосуудын анхны болзоо Намсан цамхагт болвол романтик биш гэж үү? Бид цоож өлгөж ч болох юм."

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now