❣7-р хэсэг❣

5.3K 319 43
                                    

Тэдний эцэг эх ганнамд байшинд амьдрахыг ятгасан ч тэд зүгээр цэвэрхэн орон сууцанд амьдрахаар шийдсэн юм. Хосуудын хамтын амьдрал бүтэлгүйтэлээр эхлэж байлаа. Тэд өдөр бүр хэрэлдэж, хэрэлдэх тоолондоо Чанёол гэрээсээ гаран шөнө согтуу орж ирдэг болсон юм. Сар гарантай ийм амьдралтай явсаар тэдний харилцаа улам л дордлоо.

2016-02-14 Валентины баяр.

Хэжин гарахаас ч дургүй нь хүрнэ. Гэхдээ тэр өнөөдөр ажилтай. Хэжин бусад өдөр шиг л хувцаслан ажилруугаа алхана. Түүний машин засварт байгаа тул түүнд өөр арга байхгүй. Аль ч зүгрүү харсан хөтлөцсөн эсвэл тэврэлдсэн хосууд хайрандаа умбана. Ер нь бол Хэжин гэрлэсэн эмэгтэй гэхдээ түүний гэрлэлт нүдэн дээр нь нуран унаж байна, хэдий гэрээний хурим хэдий ч тэр арай дээр гэж бодсон. Хэжин өглөө эрүүл согтуугийн завсар найзуутайгаа уулзахаар гарсан нөхрийнхөө төрхийг эргэн саналаа. Чанёол хэд хоног дарааллаж ууж байгаа тул нүүр нь харлаж өндөр нуруу нь нурмайн нэг л доожоогүй харагдана. Тэдний гэрлэлт тэднийг ч мөн алж байна. Хэжин аль хэдийн салах тухай ч бодож үзсэн. Тэр Чанёолын юу нь болохгүй байгааг ойлгохгүй байсан юм...

Хэжинийг ажил дээрээ ирэхэд Ким эмч угтаж авсан юм. Үнэндээ тэд үүдэнд таарсан. Ким эмч хуучин шигээ л инээмсэглэнэ. Дулаахан хэрнээ дурламаар инээмсэглэл. Жүён цахилгаан шат дуудаад дараа нь Хэжинлүү харлаа.

-Чи унтаагүй хүн шиг л харагдаж байна, На эмчээ

Хэжин өөрийн царайг гараараа даран "Би сайн унтсаан, гэхдээ ойрд бие тавгүй байгаа"

Жүён "Чи хэрэв хүсвэл манай тасагт ирээрэй, би чамд амин дэм дуслаар хийж өгж болох юм"

Хэжин гараа аван цахилгаан шатруу орон "Зүгээрдээ баярлалаа, ингэхэд Ким эмч өнөөдөр юу хийх гэж байна?"

Жүён гайхан "Намайг болзоонд урих бодолтой байгаа юм биш биз?"

Хэжин хөхрөөд "Үгүйдээ, өнөөдөр зүгээр л валинтен болохоор асуусан юмаа. Нэмж хэлэхэд би гэрлэсэн эмэгтэй шүү"

Жүён толгой дохин "Ойлгомжтой, би өнөөдөр ажил дээрээ өнжих байхаа. Миний баяр биш бололтой. "

Хэжин гайхан "Үнэхээр үү? Та найз эмэгтэйгүй хэрэг үү?"

Жүён тонгойн Хэжиний нүүрний өмнө ирэн "Над шиг завгүй хүнд тийм зүйлд зарцуулах зав байдаггүй юм. Та сайн мэдмээр л юм"

Хэжин хойш гэдийн " Ким эмчээ та хэтэрхий ойрхон байна, энэ эмнэлэг хадам эцгийх маань болохоор энийг хүн харвал буруугаар ойлгохоор байна. Та ажилдаа хайртай л биздээ?"

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now