Another & Marriage & Darkness

5.4K 220 10
                                    

-Хайраа! Чи үнэхээр аймшигтай юм! гэж Хэжин гомдлонгуй хэлэхэд Чанёол уурласан байртай түүнийг ширтэн зогсоно.

-Үгүй ээ, юу ч болсон бай би хүүдээ буудлагаар хичээллэхийг зөвшөөрөхгүй. Чиний сүүлд хийсэн зүйл үнэхээр аймшигтай байсан. Үүнээс болж гэдсэнд байсан хүү маань ямар их цочирдсон бол? Чанёол ууртайгаар хөмсөг зангидлаа.

-Гэхдээ бидний Еэнни эрүүл саруул өсөж торниж байгаа шүүдээ гэхэд тэдний өрөөнд тавхан настай бяцхан Еэн Ан тормогор алаг нүдээ нухалсаар орж ирлээ.

-Өө миний хүү сэрчихсэн үү? Чанёол хүүгээ энхрийлэн харахад Еэн Ан гараа сунган өргүүлэхийг хүслээ. Ёол ч үүнийг хялбархан ойлгож хүүгээ өргөн нуруун дээр нь энхрийлэн зөөлөн цохиход дутуу нойр авсан Еэн Ан эргэн зүүрмэглэв.

-Энэ хүү үнэхээр ээжийгээ хүн ч гэж авч хэлэлцэхгүй юмаа гэж Хэжин гомдлонгуй хэлэв.

-Мэдээж, ээж нь бяцхан хүүдээ буу бариулахыг хүсэж байгааг манай бяцханаа совингоороо мэдээд уурлаж байгаа юм.

-Ёоллие гуйж байна! Би яг одоо гээгүй шүү дээ! Хүүгээ өсөж том болоод буудлагаар хичээллэж чадахаар болох үед тэр үед ахиад бодоод үзээрэй за юу? Тэр чам шиг минь гайхалтай нэгэн болох болно.

-Би хүүдээ ийм амьдралыг өгмөөргүй байна. Чанёол гунигтайгаар хэллээ.

-Чиний амьдрал бүхэлдээ гайхамшиг шүү дээ! Хүү минь аав шигээ гайхалтай эр хүн болж өсөх болно гэж Хэжин итгэл дүүрээ хариуллаа. Чанёол Хэжинлүү харахад харцнаас нь л хайр мэдрэгдэх шиг...

***

-Ааваа, энэ үнэхээр гайхалтай! Та муу хүмүүсийг цохиод л, муу хүмүүс бууж өгөөд та үнэхээр супермэнээс мундаг шүү! Найман настай Еэн Ан түүнлүү эрхий хуруугаа гозойлгон өхөөрдөмөөр инээмсэглэлээ.

-Аав нь суперменээс мундаг байсан гэж үү? Чэн хүүгээс лавлан асуухад тэр толгой дохиод:

-Тийм, би том болоод тань шиг мундаг хүн болмоор байна гээд ярзайхад аавтайгаа усны дусал шиг адилхан харагдав.

***

-Еэн Ан! Тэднээс айх хэрэггүй! Чи бусад хөвгүүдийн адил маш удаан хугацаанд үүнд бэлтгэгдсэн. Ямар нэгэн юм боллоо ч бусад чинь чамайг хамгаалах болно. Тэдэнд итгэ! Миний хэлсэнийг ойлгосон уу? Чанёол чухал царайлан 15 настай Еэн Анруу харахад Еэн Аны нүдэнд догдлол бас айдас тодров. Гэхдээ хүү маш чадварлагаар айдсаа нууж чадаж байв.

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now