❣17-р хэсэг❣

4.2K 277 17
                                    

Хэжин ажилруугаа орж ирмэгцээ л шоконд орон хаалганы дэргэд хөшин зогслоо. Түүний нүдэнд Чанёол болон түүний өнөөх агуу сайн найз гэгддэг Сүён нар ихэд л баяртайгаар инээлдэн зогсоно. Өчигдөрийн цэцэрлэгт болсон явал яг л зүүд байсан мэт Чанёол аашилж байлаа. Хэжиний дотор ямар нэгэн хүнд зүйл дарах шиг болон тэдэнлүү харалгүй хажуугаар нь зөрөх гэж хичээлээ. 

-Өө, На Хэжин байна! гэх Сүёний хоолой Хэжинийг ахин саатахад хүргэв. 

Хэжин эргэж харан өөрийгөө чадах чинээгээрээ барин инээмсэглэнэ. Гэхдээ энэ мэдээж хэтэрхий хуурмаг инээмсэглэл.

-Хатагтай Шин, та энд ямар хэргээр ир... тэр яриагаа дуусгалгүй өөрийгөө хэтэрхий утгагүй асуулт асууж байгаагаа мэдэн:

-Тэгэхээр онц ноцтой шаардлагагүй бол тааралдсан ч танихгүй царайлцгаая. Энэ нь хэн хэнддээ амар гэж бодож байна. 

Сүён гэмгүй цайлган царай гарган:

-Яагаад тэр вэ? Бидэнд тэгэх ямар ч хэрэг байхгүй, би буруу санаагүй бол Чанёол ах та 2 аль хэдийн салчихсан биздээ? Эсвэл ахиад асуудал байгаа хэрэг үү?

Хэжин гараа зангидаж байсан ч инээмсэглэн хэвээр:

-Үгүй ээ, ямар ч асуудалгүй. Гэхдээ та нар шиг хуурамч амьтадыг харахаар дотор муухайраад байдаг юм.

Хэжиний түрүүний инээмсэглэж арилан хүйтэн аура өөрөөсөө ялгаруулна. Тэр Чанёолруу эгцэлж харахгүйг хичээн:

-Ноён Пак, Моделийн асуудлыг шийдсэн бол бид зураг авалтандаа орох хэрэгтэй байна. Танийг удаан саатахгүй гэж найдъя!

Сүён жуумалзан түүнлүү хараад:

-Өө би нээрээ мэндлээгүй байгаа юм байна гээд хагас бөхийгөөд дээш цэхрэн зогсоод уур хөдөлгөм инээмсэглэл тодруулан "Модел Шин Сүён. Тусалж дэмжиж байгаарай На захирлаа?"

Хэжин ахин сэтгэл хөдлөлөө гадагш гаргахгүйг хичээн юбканыхаа хормойноос зуурлаа "Хэдий тусалж дэмжмээргүй байгаа ч манай компанийн ажил болохоор, сайн хамтран ажилцгаая!" 

Хэжин цааш үг дугаралгүй явлаа. Тэнд ахиад 5 минут л байсан бол магадгүй тэр уйлах байсан биз. Чанёолд гомдож , Сүёнд атаархсан атаархлаасаа болж жоохон хүүхэд шиг уйлах байсан. Нэг төрлийн сэтгэцийн өвчинтэй болсон мэт л... энэ хайр түүнийг солиоруулж байх шиг...Гэхдээ тэр энэ бүхэн хайртай, гаднаа ил гаргахгүй байгаа ч тэр хайрладаг.

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now