❣6-р хэсэг❣

4.9K 283 50
                                    

Хэжин нүдээ нээн өчигдөрийн явдалыг санахыг хичээнэ. Тэр болсон бүхнийг бодож үзэн өөртөө зүүд гэж итгүүлэх гэж хичээнэ. Тэр өөрийгөө аймшигтай зүүд зүүдэлсэн гэж итгэн эргэж харан шоконд орлоо. Түүний өөдөөс харан тайван гэгч нь унтах Чанёол харагдана. Хэжиний биеийг хачин мэдрэмж бүрхэн авж, тэр өөрийн биеийн доод хэсгийг өвдөлтөнд хучигдсан байгааг мэдэрлээ. Түүнийг бяцхан хөдөлгөөн хийхэд ч янгинан өвдөнө. Тэр өөрийн хийсэн зүйлдээ итгэж ядан, өөрийгөө зүхнэ!

Өмнө нь тэр өөрийн нандин бүхнээ нөхөрдөө өгнө гэж боддог байсан ч одоо тэр Чанёолд өөрийн амьдралаа өгсөн нь хангалттай, тэр өөрийн нандин зүйлийг авах ёсгүй байсан юм гэж бодно. Хэжин босох гэж хичээн тийчэгнэж, үүнээс нь болж Чанёол сэрлээ. Чанёол нүд эрмэхийн завдалгүй босон Хэжинийг гар дээрээ өргөв.

Хэжин тийчэгнэн "Намайг буулга!"

Чанёол инээн "Ингэж хөдлөх юм бол улам л өвдөнө шүү"

Хэжиний нулимс урсан тэр үүнийгээ нуух гэж хичээнэ. Гэхдээ үүнийг нь Чанёол харсан юм.  Чанёол түүнийг орон дээр эргүүлэн суулгахад Хэжин хөдөлж ядан хэвтлээ. Түүний биенд Чанёолын үлдээсэн тэмдэг хаа саагүй байлаа.

Хэжин хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөн "Би чамаас үнэхээр айж байна! Чи надтай унтахын тулд дарсанд минь виагра хийсэн биздээ? Би тэгж хяналтаа алдаж байж л чи намайг өвөртөө оруулж болох байсан болохоор..."

Чанёол чимээгүй л түүний зүг харж зогсоно. Үнэндээ түүнд буруу байхгүй. Энэ хүргэгчийн алдаа байсан. Гэхдээ Чанёол тэр хүргэгчид талархаж байсан юм.

Хэжин нулимсаа арчин "Би чамайг өөртөө хүргэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн, үгүй гэж үү? Энэ үнэхээр өвдөж байна. Бурхан минь! Би үнэхээр арчаагүй юм. Өөрийн хамгийн нандин зүйлээ чам шиг новшид өгж л байдаг. Чамайг хүсэж байсан гэж бодох төдийд л дотор муухайрж байна!"

Чанёол "Энэ чиний буруу биш ээ! Гэхдээ миний ч буруу биш! Бид эхнэр нөхөр..."

Хэжин хөнжилөө сөхөн нулимстай нүдээр түүнрүү ширтэн "Хангалттай! Энийг больцгооё, салцгаая"

Чанёол эхэндээ гайхаж байсан ч дараа нь хөхөрж эхлэлээ. "Болж байна! Тэгвэл манай эцэг эх болон өөрийнхөө эцэг эхд чи тайлбарлаарай, аа бас чи эхэлж салая гэсэн учраас чамаас шалтгаалсан шүү! "

Хэжин итгэж ядан түүнрүү харна "Бурхан минь Пак Чанёол, чи өчигдөр орой намайг хүчиндсэн энэ салалт 100% чамаас шалтгаалсан"

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now