❣14-р хэсэг❣

4.4K 270 22
                                    

Толинд харах түүний тусгал яг л хэдэн өдөр унтаагүй галзуу амьтан шиг л харагдана. Хэжин өөрийн дүрсийг олж харан улам л уурсана. Тэр л өөрөө энэ зүйлийг хийсэн. Түүнд энэ бүх хугацаанд буцаах боломж байсан, гэхдээ тэр чадаагүй. Хэжин өөрийн хайрын төлөө тэмцсэн гэж үү?

Үгүй. Тэр өөрийн хайрын төлөө юу ч хийлгүй, зүгээр л бууж өгсөн. Гэхдээ түүний гутранги үзэл ахин бүчин авлаа.

Тэмцлээ гээд юу хийж чадах гэж?

Тэмцсэн бол жоохон ч гэсэн өөрчлөгдөх байсан гэж үү?

Хэжин зүгээр л Чанёолд ахин итгээгүй. Ахин итгэх чадал ч байгаагүй.

Тэр л эхлээд салах талаар бодсон. 

Энэ бүхнийг тооцоолсон. Гэхдээ тэр өөрийн болон түүний зовлон шаналалыг тооцоолж чадаагүй. Түүний тооцоо алджээ.

Хэжин угаалгын өрөө орон усанд ороод алчуураар биеэ ороон гарж ирлээ. Тэр ахин  толинд харав. Өмнө нь толинд харахад бие нь яг л шаазан шиг хэн ч хүрэшгүй дархан цаазт зүйл байсан бол харин одоо өөр санагдана. Түүний бие шаазан шиг хатуу гэхээсээ илүү зөөлөн булбрай ч гэмээр юм шиг... 

Харин одоо тэр гуниж суух үе биш тэр өөрийн амьдралдаа эргэн орох ёстой, хэдэн зуун удаа уйлсан ч энэ бүхэн буцахгүй гэдгийг маш сайн мэдэж байгаа. Хэжин утсаа аван Ким өмгөөлөгчрүү залгалаа:

-Байна уу? Та миний хэлсэн бичиг баримтыг бэлдсэн үү?

-Өө тиймээ хатагтай. Би хэрэгтэй гэсэн материалаа бэлдсэн байгаа. Бас шүүх хурал ч удахгүй болно. 

-Тэгэхээр... хэжин уруулаа хазан өөрийгөө тэнэг зүйл асуух гэж байгаагаа мэдэж байсан ч:

-Тэгэхээр би заавал шүүх хуралд суух ёстой юу?

-Юу хатагтай? Мэдээж та суух ёстой. 

-Ойлгомжтой. Ямартай ч материалуудаа болон шүүх хурал болох өдрийг надад мэйлээр явуулчих. 

-За хатагтай.

Хэжин мэйл аван шүүх хурлын огноог харан ахин гунисхийв. Энэ маргааш болох байсан юм. Хэтэрхий хурдан гэхдээ энэ нь хэн хэндээ амар. Хэжин толинд харан өөртэйгээ ярина.

-Хэжинаа чи түүнийг мартаж чадах уу? 

-Чаднаа би чадах болно... Гэхдээ миний зүрх үгэнд минь орохгүй бол би яах вэ? Би түүнийг мартах итгэл байхгүй бол яах вэ?

-Март! Эсвэл тэмц! Чи түүнийг хайрлаж чадах хангалттай хүчтэй болох хэрэгтэй. Чи одоо ч эцэг эхийнхээ өврөөс гараагүй байна. Тэдэнд амьдрал нь чухалтай адил чамд ч амьдрал чинь чухал, хайр сэтгэл чинь чухал... 

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now