❣23-р хэсэг❣

4.3K 253 35
                                    

Чанёолыг хагас дутуу сэрэхэд Сүён хэн нэгэнтэй утсаар ярьж байгаа бололтой орны хажууд цааш харан зогсоно. Чанёол өөрийгөө сэрсэнийг мэдэгдүүлэх гэсэн ч Сүёний хэлсэн үгэнд цочирдлоо.

-Тиймээ, Чанёол яг одоо надтай хамт байна. Тэр гахайн хувьд чи өөрөө шийд. Түүнтэй дотно бол гэснээс түүнтэй муудалц гэж би хэлээгүй биздээ, Ёнгү? Чи түүнтэй муудалцаж бүр Чанёолтой ч зодолдсон байна.

Сүён хэсэг утсаар ярих хүний үгийг сонсож байгаад ихэд бухимдсан аятай хүндээр амсьгалав.

-Мэдээж чи Чанёолыг дийлэхгүй. Тэр хэр удаан ийм амьдралаар байсан гэж бодоов? Чиний төсөөлсөнөөс ч удаан хугацаагаар. Маш удаан ойлгож байна уу? Би Чанёолыг удаан барьж тэсэхгүй. Тэр энэ төмөр хүлээг ч удахгүй эвдэлчих байх.  Юу ч гэсэн энэ төлөвлөгөө бүтвэл бидний хэн хэн нь аз жаргалтай амьдрана. Чиний гаж донтон шиг Хэжиний мөрддөг цаг хугацаа ч эцэс болно.

Сүён утсаа ууртайхан таслахад Чанёол нүдээ анин аль болох тайван амьсгалахыг хичээлээ. Тэр одоо л бүх зүйлийг ойлгожээ. Сүён өчигдөр хэлэхдээ хайртай хүмүүсд нь хэт олон үзэн ядагчид бий гэж хэлсэн. Харин Сүён үүнийг ашиглаж байгаа хэрэг! Чанёолд нэгэн санаа орж ирэхэд түүний дотор ёжтой инээмсэглэл тодров. Тэр Сүёний хүссэнээр, яг төлөвлөгөөнийх нь дагуу байх болно. Гэхдээ эцсийн мөчид Чанёол ч тэр, Хэжин ч тэр хэн хэн нь хохиролгүй үлдэх төлөвлөгөө бодож олов.

Тэр өдрөө Чанёол Сүёний хөнгөхөн хуураад ажилдаа явлаа. Тэр одоо л Сүёнд ямар их хайртай гэдгээ мэдсэн болохоо хэлж хуурамчаар энхийрлэх хэдэн үгс хэлж дөнгөв. Ажил дээрээ ирээд өөрийн бяцхан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Хэжинтэй таарсан үл дугарав. Гэсэн ч Хэжинтэй ярилцах хэрэг байсан тул түүний өрөөний үүдэнд очиход хэн нэгэн Хэжинлүү гар далайж харагдав. Чанёол өөрийн хяналтыг алдан түүнийг цохисоор нэг мэдэхэд хэн нэгэн түүнийг болиуллаа. Чанёол босон эргэн тойрноо харахад бүгд л айсан бололтой харцанд нь айдас тодоржээ. Хэжиний харцанд хүртэл...

Хэжин түүнтэй ярилцахыг хүссэн ч лифтээр бууж ирэх Сүёныг хараад Чанёол түүнд хатуурхлаа. Хэжин бага зэрэг гайхширан үлдэж, Чанёол Сүёнлүү инээмсэглэн очлоо...

***

Хэжин гэртээ орж ирээд л хувцасаа солихоор өрөөлүүгээ явлаа. Энэ өдрүүдэд болж өнгөрсөн зүйлс түүнийг үнэхээр ядраажээ. Гэхдээ хамгийн аймшигтай нь бүх асуудал шийдэгдээгүй гэдэгт л байна. Хэжин Жина шиг хүчтэй байж энэ бүхнийг шийдэх гэсэн ч чадахгүй байгаадаа уурлаж байв. Ямартай ч тэр өөрийнхөө асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ асуудалтай удаан зууралдаж болохгүй.

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now