❣5-р хэсэг❣

5.4K 256 43
                                    

Шинэхэн хосууд маань бал сараа Малдив аралд өнгөрүүлэхээр шийдсэн юм. Тэд буудалд өрөө авахыг хүссэн ч өрөө дууссан байсан учир далай дээр орших жижиг модон байр хөлсөллөө. /Нэг иймэрхүү л/

Чанёол өөрсдийн ачаагаа байшинд оруулж тавиад байшингийн тавцан дээр гаран цэлмэг байх тэнгэр болон цэнгэг далайг харж зогсоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чанёол өөрсдийн ачаагаа байшинд оруулж тавиад байшингийн тавцан дээр гаран цэлмэг байх тэнгэр болон цэнгэг далайг харж зогсоно. Харин Хэжин тэр өөрийн цүнхээ нээн зарим хэрэгтэй зүйлсээ гарган тавилаа. Чанёол байшинд эргэж орж ирэн орон дээр хэвтэж, Хэжин байшинг өөртөө тааруулж цэгцэлж байлаа. Хэжин орон дээр хэвтэх Чанёолыг харан том том алхалан түүн дээр очин орноос түлхэлээ.

Чанёол босж ирэн хөмсөг зангидан "Чи яаж байнаа?"

Хэжин орны бүтээлгийг янзлан "Энэ миний ор, харин чинийх газар"

Чанёол газарлуу харан эргэн түүнлүү хараад "Чи тоглож байгаа биздээ? Доор их хүйтэн. Санаж байна уу? Бид далайн хүйтэн усан дээр байна."

Хэжин мөрөө хавчиад "Энд өөр ор алга. Бид хамт унтах хэмжээний дотно хүмүүс биш байх аа?"

Чанёол уурлан "Гэхдээ бид гэрлэсэн..."

Хэжин Чанёолыг өгүүлбэрээ дуусгахаас өмнө "Тиймээ. Бид гэрээгээр гэрлэсэн. "

Чанёол гэрээний талаар бараг л мартах дөхсөн байв. Удалгүй түүний уруул мушийн "Гэхдээ бидний гэрээнд хамт унтахгүй гэсэн заалт байхгүй. Бид гэрлэсэн харин эцэг эхчүүдийн минь хүслээр хүүхэдтэй болох болно"

Хэжин толгой сэгсэрэн "Үгүй ээ, Би тэгж бодохгүй байна. Манай эцэг эх охиныхоо кареерыг иймхэн зүйлээр сүйтгэхгүй"

Чанёол нүдээ анин тайвширахыг хичээнэ. "За яахав, тэгвэл бид ядаж хооллож болно биздээ? Би аймшигтай өлсөж байна"

Хэжин Чанёолруу хялам хараад цүнхрүүгээ зүглэлээ. Удалгүй тэр гартаа кекс барин орж ирлээ. Тэгээд Чанёолруу түүнийгээ шийдлээ.

"Энийг эхлээд идсэн нь дээр байх. Бидэнд удахгүй зоогийн газраас хоол болон бусад зүйлс ирнэ"

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now