❣13-р хэсэг❣

4.6K 301 32
                                    

Дахин нэгэн өдөр айлчилан ирж хосууд үргэлж байдаг эрч хүч дүүрэн бослоо. Хосууд босон усанд ороод хоолоо идэцгээлээ. Ширээний ард бяцхан яриа үүслээ.

Хэжин "Өнөөдөр юу хиймээр байна?"

Чанёол "Харин л дээ, миний хайр юу хиймээр байна?"

Хэжин эрүүндээрээ гараа авчиран бодож байгаад "Бүхнийг шинээр эхлэмээр байна"

Чанёол том нүдлэн "Юу гэсэн үг вэ?"

Хэжин инээсээр "Бид шууд л гэрлэсэн, ямар ч болзоо, догдлолгүйгээр. Тэгэхээр бусад шиг болзохыг хүсэж байна. Өдөр гэрийн гадаа хүлээж байгаа найз залуугаа хармаар байна"

Чанёол цагаа харан "Тэгвэл 30 минутын дараа гараад ир, болзоонд явцгаая"

Хэжин инээмсэглэн толгой дохилоо. Харин Чанёол гадуурх хүрмээ аван гарлаа. Хэжин ширээгээ цэгцлээд өөрийгө бэлдэхээр өрөөндөө орлоо. Тэр өрөөндөө орон ямар хувцас өмсөхөө бодон хэсэг суусны эцэст цагаан хоолойтой урт цамц өмсөн доогуур нь хар өмд өмсөөд нүүрээ хөнгөхөн будан хүрмээ өмсөн гарлаа. Хэжиний дотор тийм гэхийн аргагүй гижигдсэн мэдрэмж төрнө. Түүний зүрх аймшигтай хурдан цохилно.

Чанёол машинаа налан гараа хүрмийнхээ халаасанд хийсэн байлаа. Түүний ханагар цээж нь хүнхэлзэх нь цаанаасаа эрэгтэйлэг харагдуулна. Чанёол түүнийг харсан бололтой цэхрэн зогсоод инээмсэглэн гараа алдлалаа. Хэжин инээгээд түүнрүү гүйн тэврүүллээ. Нөхрийнх нь цээж түүнийг хүйтнээс хамгаална. Тэд хэсэг зогссоны эцэст машин сууцгаалаа.

Хэжин түүний гарыг атган "Вуа би чамд ахиад дурлачих шиг боллоо"

Чанёол эгдүүтэй харагдах эхнэрийнхээ уруул дээр үнсээд "Зүгээрдээ би чамайг хайрлаж байгаа болохоор хэдэн ч удаа дурласан би сэтгэлийг чинь үргэлж хүлээж авна."

Тэд кино үзэж, хоолонд орж дараа нь дугуй унцгаалаа. Өвлийн сар эхлэж хүйтэн байсан ч агаар үнэхээр сайхан байсан юм. Хэжин жаварт жиндэн хацар нь улайжээ. Чанёол түүнийг энгэртээ ахин тэврээд

-Хүйтэн байхад, дулаахан хувцаслаж бай!

Хэжин толгой дохин эргүүлэн тэвэрлээ.

***

Өдөр хоног харвасан сум шиг өнгөрсөөр тэд өдөр бүрийг хором ч алдалгүй жаргалтай өнгөрүүлэхийг эрмэлзэнэ. Ингээд сүүлийн өдөр ирлээ. Тэд босдог цагтаа босцгоон хооллон үргэлж ярьдаг яриагаа эхлүүллээ.

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now