❣4-р хэсэг❣

5.4K 314 16
                                    

Хэжин Чанёолын өөрт нь уурласан тэр өдрөөс хойш түүнтэй ярьсангүй. Ажил дээрээ таарсан ч дуугүй л өнгөрдөг байлаа. Хэжиний Чанёолыг бодох бодол улам л муу болоод байх шиг. Тиймэрхүү байдлаар олон хоног өнгөрлөө.

Хэжин дахиад л оройтож таран гэрлүүгээ явлаа. Түүнийг гэртээ ороход гэрийхэн нь хооллож байсан ч тэр нэгдэхийг хүссэнгүй. Хэжинийг дөнгөж өрөөндөө ормогц араас нь Чанёол орж ирлээ. Хэжин түүнлүү хөмсөг зангидан харлаа.

"Чи энд юу хийж байгаа юм?"

Чанёол Хэжиний гарнаас татан "Бид явах хэрэгтэй байна"

Хэжин түүнээс гаран татан аваад "Чанёол би одоохондоо чиний эхнэр болоогүй байна. Тэгэхээр чи надтай ингэж харьцах эрхгүй!!!"

Чанёол түүнлүү харан "Эригийн хүүхэд төрж байна. Чи түүний эмч тэгэхээр чи түүнийг эх барих ёстой"

Хэжин хэсэг зогсож байгаад цүнхээ аван гарлаа. Тэднийг гарахад Жина машин налан зогсох ба энгийн үе шигээ тайван бас үзэсгэлэнтэй харагдана. Чанёол ийм эмэгтэйд дурлах нь аргагүй биздээ гэж тэр бодлоо.

Жина " Гайхалтай! Хэтэрхий хурдан байлаа"

Хэжин "Би сая л ажлаасаа орж ирсэн болохоор бүх юм бэлэн байсан юм"

Жина " Ойлгомжтой, явцгаах уу? "

Чанёол Жинаруу "асуудал байна уу" гэсэн харцаар харж, Жина өөдөөс нь нүдээ эргэлдүүлэн түүнлүү харлаа.

Хэжинийг очиход ус нь гарсан байх ба хүүхэд төрөх нь цаг хугацааны асуудал болжээ. Хэжин өөрийгөө боломжоороо ариутган ганцаараа эх барьсан тул бага зэрэг хүндрэлтэй байлаа. Эригээс охин төрж Хэжин хүүхдийг эхийн хажууд хэвтүүллээ. Түүнийг өрөөнөөс гарахад тэд асуулт дүүрэн харцаар харна. Хэжин хөлсөө арчиад:

Хэжин " Эх хүүхэд 2-ын биеийн байдал сайн байгаа."

Чанёол Жинаруу харан "Чи хүүхдийг нь яах бодолтой байна "

Жина " Эхлээд ээжийг нь дараа нь хүүхдийг нь гэсэн дарааллаар л явуулах бодолтой байна"

Хэжин гайхан " Арай? Алах гэж байгаа юм биш биздээ? "

Хэжин арай үгүй байлгүйдээ гэж бодсон ч юмыг яаж мэдхэв гээд асуулаа.

Жина инээн " Тиймээ асуудал байна уу?"

Хэжин хөмсөг зангидан "Би өвчтөнөө алуулахгүй шүү!"

Жина Чанёолруу харан " Тэр үнэхээр дажгүй биш гэж үү? Би зүгээр л тоглосон юмаа Хэжинаа "

- Marriage - [[ Completed]]Where stories live. Discover now