#СҮЭ
Жэйн нүүр нь яагаад тийм болсныг би мэдэхгүй. Харвал зодолдсон ч юм шиг…? Жэйн ядарсан бололтой шууд л унтаад өгсөн. Харин одоо би түүнд зориулж хоол бэлдэж байна.
Жэйн : Энийг чи бүгдийн хийсэн гэжүү?? !!! Хоол сайн хийдэг юмаа. Амттай байна.
Сүэ : Ашгүй дээ (инээв) Ммм…Жэйн? Чи надаа нүүрээ яаж байгаад ийм болгосноо хэлэхгүй юмуу?
Жэйн уурласан шинжтэй "Унасан гэж хэлсэн шүүдээ, " гэв.
Унах? Унах? Унаал ийм болно гэж байхгүй. Тэр яагаад худлаа яриад байнаа. Бие биеэсээ юу ч нуухгүй гэж амласан шүү дээ...Би дахин ам нээн "Унаагүй юм шиг байна даа, шөнө ямар ажил хийгээд байгаа юм бэ Жэйн? " гэхэд тэр ширээ цохиод,"Хурдан идэцгээе. Би ядраад дахиж унтах хэрэгтэй байна. " гэв.
Хоолоо идэж дуусаад Жэйн шууд л өрөөлүүгээ явав. Би үлдэн аяга тавгаа угаагаад, өчигдөр Жэйний өмссөн хувцыг угаахаар бэлдэж байв. Өчигдөр өмсөн гарсан цамцны халааснаас хэд хэл нугалсан цаас гараад ирэв? Нээн хартал бурхан минь..……НҮД, БӨӨР 2оо өгнө гэсэн цаас байв. Гэрээ байжээ. Жэйн их өрөнд орсон бөгөөд тэрийгээ төлж чадахгүй одоо биеийн хэсгээс нь авах юм гэнэ.……Би Жэйнийг алдмааргүй байна.
Шөнө болж Жэйн босч хувцаа өмсөн ажилдаа явахдаа бэлдэв. Би түүнийг нилээн хэдэн минут харан зогсож байгаад зориглон
"Би танай ажил дээр чинь очиж үзмээр байна " гэж хэллээ.
Жэйн их сандарсан бололтой хэсэг зогсов. Би яриагаа үргэлжлүүлэн
"Ямар ажил хийдгийг чинь очиж хармаар байна, бас хаана ажил хийдэг эсэхийг мэдвэл зүгээр биздээ? " гэтэл тэр надлуу хараад 2 гарнаас минь барьж,Жэйн : одоохондоо арай болоогүй байна. Ажилчнуудад ч гэсэн эвгүй санагдана шүү дээ? Анхаарлаа төвлөрүүлж хийдэг ажил болохоор. Намайг уучлаарай Сүэ. Цаг нь болмогц би чамд хэлнэ гэж хэлээл гараад явав. Битгий уучлалт гуй Жэйн. Харин намайг уучлаарай. Би чамайг ямар ажил хийдгийг чинь мэдэх хэрэгтэй байна.
Би Жэйнийн араас чимээгүй дагалаа. Баахан хүмүүстэй болно болохгүй захиалгатай, 706 тоот луу ор хэмээн ярина. Жэйн өндөр давхартай барилга руу ороод өглөө. Би гадаа нь хүлээж суув. Ажилчин гэхээр харагдах нэгэн залуу Жэйнийг хараан гарч ирлээ. Нэгэн том цүнх үүрчээ. Холбоотой л байж таараа гэж бодон би дагалаа. Тэр хүн энд тэндгүй очин нэг улаан бичигтэй зүйлсүүдийг нааж байв. Очоод хартал "20~30 насны эмэгтэй хүн ажилд авна. Өдрийн 500. Үйлчлүүлэгч бүгд сайхан харьцаатай байдаг гэх мэтийн юм наасан байлаа. Жэйн…чи охид зардаг ажил хийдэг юмуу? Охидын биеийн үнэлүүлдэг тийм ажил хийдэг юмуу?……
Би тэр ажилтанг дагаж барилгаруу орлоо. 4 давхарт ирэхэд хэд хэдэн том биетэй залуус шуугилдана. Цамц, өмд нь цус болсон залуус ажил нь дууссан бололтой гарч явангаа хоорондоо ийн ярилцана.
XXX : Ким даргаа, Жэйн муу новш яаж өрөө төлнөө? 1сарын турш ч 800 сая төгрөгийг төлж дийлэхгүй байтал захирал 1 долоо хоног болгочдог??
Тэр урд яваа халзан толгойтой нь Ким дарга юм шиг.
Ким дарга : Орхиоч дээ одоо. Угаасаа наад гөлөг чинь төлж дийлэхгүй долоо хоногийн дараа 2 нүд, 2 бөөрөө өгсөн ч ухаарахгүй новш шүү дээ.
Тэнгэр нураад ирэх шиг л болов. Юу болоод байна? Яг юу болоод байна вэ??? Миний нулимс зогсохгүй байна. Би……бишээ Жэйн одоо яанаа
Жэйн : Жүсон!! Новшоо юугаа гөлийгөөд зогсчихсон бэ?? Хаалгаа хаагаач гээд Жэйн ажилтанлуугаа хашгирлаа.
Жүсон : Үгүй ээ ахаа, тэнд нэг охин……
Жэйн : Юун охин??!!!
Жэйн өрөөнөөс гарч намайг харлаа. Царай нь авах юм байхгүй энд тэндээс цус урсана. Тэр миний гараас хөтлөөд барилгаас гарч ойр хавьд байдаг цэцэрлэглүү очоод
Жэйн : Яаж...үгүй ээ тэр чухал биш Сүэ сонс зүгээр миний найзууд байхгүй юу хэл яриа нь жоохон тийм байгаа ч уг нь сайн найзуудаа юу ч болохгүй Сүэ битгий уйл л даа
Би нэг буруу юм хийчихсэн юмаа тэгээд л ингэж байхгүй юуТэр намайг сандал дээр суулгаад намайг аргадахыг хичээнэ. Би халааснаасаа өдөр хувцас угааж байхлаа олсон цаасыг гарган ирлээ. Царай нь сонин болсон Жэйн шууд шүүрэн авч базан хаялаа.
Сүэ : Бие биеэсээ юу ч нуухгүй гэж амласан биздээ?,,,,,
Жэйн : Би энэ бүхнийг өөрөө шийднэ!!! Чи зүгээр буцаад гэртээ харь. Хариад байж бай.
Сүэ : Жэйн…Тийм их мөнгийг яаж долоо хоногт олох юм бэ?
Жэйн : Битгий санаа зов. Манай ажилчид бас би……маш сайн ажиллаад олчихно. За юу?
Би тэр үгийг сонсоол халааснаасаа Жүсоны нааж явсан улаан цаасыг гарган ирээд "Би ч бас туслана" гэж хэллээ. Жэйн булаан авч урж хаяаад
"Чи надаар тоглоод байгаа юмуу!!!! Би яг галзуурах гээд байна, Тийм болохоор чи хүртэл намайг битгий зовоо л доо!!!
Сүэ : Тоглоогүй ээ Жэйн. Би чиний төлөө бүгдийг хийж чадна. Би ч бас туслана!! Би чамд хайртай Жэйн
Жэйн гэнэт эргэн тойрноо хараад
"Намайг хүмүүс мөрдөж байгаа. Хийж буй үйлдэл болгоныг харж байгаа. Чи надтай байвал аюултай. Эхлээд гэртээ очоод байж бай. Би араас чинь заавал очно. Тэгээд 2 лаа…………………"
Гэж хэлээд намайг тэвэрлээ.
Би гэртээ ирээд хувцаа баглаад цаг харан хүлээн сууна. Гэр чив чимээгүй зөвхөн ханын цаг л дугарна. Тэр үед хаалга онгойн Жэйн намайг татан гүйж эхэллээ.
"БИ ЗУГТАЖ БАЙНА. ЯГ Л ЖИЛИЙН ӨМНӨ ХАРААЛ ИДСЭН ГАХАЙН ҮҮРНЭЭС ЗУГТСАН ШИГЭЭ. ЭНЭ УДААД БИ ГАНЦААРАА БИШ. МИНИЙ ГАРЫГ ХӨТЛӨӨД ГҮЙХ ЖЭЙНТЭЙ ЦУГ!"
YOU ARE READING
🔞НАМАЙГ ХАЙРЛААЧ?🔞 (ДУУССАН)
Mystery / Thriller✋✔+18 ӨМД ЦАМЦАА ӨМС. БЭЭЛИЙГЭЭ МАРТАВ АСУУДАЛ ҮҮСГЭЖ БОЛОХГҮЙ. ХЭРЭВ ЦУС ҮСЭРЧ ЧИНИЙ ХУВЦАС МУУХАЙ БОЛОХ ГЭЭД БАЙВАЛ БОРООНЫ ЦУВ НӨМӨРЧИХ. ГАРТАА ЗААЗУУРАА БАРИХАА МАРТАВ! ЗА ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ АВАХАД БЭЛЭН!! 2017.11.29 1K