18

230 8 0
                                    

💕 Инсүгийн дүрд GONG YOO 💕

#ИНСҮ

Би бол солонгос улсын цагдаа. Өдөр шөнөгүй аллага, хүчирхийлэл, цустайгаа холилдсон хэдэн юмнуудтай бараг зодолдхоор шахна. Тэгээд хараал идсэн даргадаа өдөр шөнөгүй загнуулж явдаг гэхүүдээ, яахавдээ мөнгө олж л байна.

Би өдөр болгон түүн дээр очдог. Үгүй ээ, очдог болсон гэхүүдээ. Тэр л намайг ойлгож миний хүссэн болгоныг хийдэг юм яг л миний эхнэр шиг……тиймээ эхнэр шиг…
Түүний хөхийг нь базан тэврээд, эсвэл энгэрт нь наалдан унтах яг л намайг диваажинд аваачсан юм шиг байдаг. Тэрийг "Хэрри" гэдэг. Янхан. Миний эхнэрийг орлодог янхан. Заримдаа үхмээр санагдах үедээ очвол яг л манай эхнэр шиг намайг тэврэн авч үнсэн "Хайраа ирчихсэн үү? Орцгооё" гэдэг. Би муу хүн бишээ. Би эхнэрийгээ араар тавиагүй. Зүгээр л түүнтэй төстэй хүнийг хайдаг юм.

Өнөөдөр ч гэсэн адилхан хэдэн заваан нөхдүүдтэй зууралдан тэгсэн тэгээгүй гэж шааж өгч байхад хурлын цаг боллоо. Сандал дээрээ суугаад юу хэлхийг нь анхааралтай сонсоно. Дарга ноцтой царай гарган нэг залуун зургийг үзүүлээд,

"Энэ хүнийг заавал ол!! 36 настай ИЖэмин!! Гадаад луу ажиллаар явчаад 2хоног гэртээ ирсэнгүй, Энэ хүн хэн нэгэнд гай учруулаагүй тиймээс энэ хүнийг хороое гэсэн бодолтой гэсэн хүмүүс байдаггүй ба гэр бүл нь ч бас сайн мэдэхгүй гэсэн. Хулгайлагдсан гэж бид бодож байгаа. 2 3 баг болон хуваагдан энэ хүнийг заавал ол!!"

гэж ориллоо. Тэнэг хөгшин төгзөг. Хүн алга болсон гэсэн хэрэг бүрт бөгсөө ч хөдөлгөөгүй новш байж энэ хэрэгт ямар идэвхтэй байх юм??? хэмээн бодтол хажууд сууж байсан Со цагдаа миний бодлыг уншсан юмуу хаашаа юм

"Тэр хүнийг олбол албан тушаал дээшлэнэ гэсэн амлалт авсан гэсэн. Тэр хүн нь манай дэд даргийн хүргэн нь юм гэнэ." гэв

Ишшш чааваас.…

Бид ажилдаа орж 1хоног нойргүй хайж машиныг нь олов. Ойгоос. Эргэн тойронд нь юу ч байхгүй ойгоос цэв цэвэрхэн машин олдлоо? Хааүаа явдаг байнаа.…Би Со цагдаад энэ жил алга болсон хүмүүсийн мэдээллийг олж өгөхыг гуйв. Хэдэн цагийн дараа Со цагдаа намайг дуудан

"Энэ жил гэхэд 400 гаруй хүн алга болж. Одоо хүртэл олдоогүй шүү.

"Со цагдаа, наад дундаасаа зөвхөн энэ сард алга болсон эрэгтэй хүмүүсийн тоог нь гарга."

"72……бас л аймар байна шүү. Уг нь гайгүй байдаг юмсан. Энэ сар чинь юу болоо вэ??"

"……Хамгийн сүүлд хаана утсаараа холбогдсныг нь гаргаад аль!!"

"Хүүр чинь, би чиний ажилтан юмуу хаашайн. За энэ байна. Байз?????? Нэг дүүрэгт алга болсон хүн олон байна шдэ энэ чинь арай үргэлжлэсэн алга бололт……"

"Үгүй ээ.…магадгүй үргэлжлэсэн аллага ч байж мэднэ. "

Бид илүү хурдан хэрэгтнийг олох хэрэгтэй. Илүү их хүмүүс үхэж болно. Бид алга болсон хүмүүсийн утас нь доторхыг бүгдийг нь шалгахад бүгдэнгээс нь ижил нэг зүйл гарч ирсэн юм. СанСан гэдэг танихгүй хүнтэйгээ найз болон чатлдаг жижиг апп. Бидэнд 4н том баталгаа олдсон.

1. Зөвхөн эрэгтэй хүмүүсийг хулгайлдаг.

2. Хэрэгтэн нь тэднийг 1 дүүргийн янз бүрийн газар дуудаж уулздаг.

3. Ямар ч цогцос олдоогүй учир амьд байх магадлалтай.

4. Хэрэгтэн СанСан гэдэг аппаар дамжуулан эрэгтэй хүмүүстэй уулздаг.

Бид нэгэн PC түрээсэлж бүгд СанСан гэдэг аппруу орон

"Цагийн 1сая. Унтах охин хайж байна!"

гэсэн зар тавилаа. Холбогдож буй охидуудаас "Пажү" дүүрэгт уулзана гэх охин байх л юм бол шууд уулзах болно!!

2 3 цаг өнгөрлөө. Уулзана гэсэн охидуул олон боловч хэн ч "Пажү" дүүрэг гэж уулзах газраа тохирохгүй байв. Залхасан шинжтэй Со цагдаа

"Эшшшш, Хэн ч Пажүд уулзъя гэхгүй байна шдээ. Хэдий болтол энд байх юм бэ?? "

"Бидэнд өөр арга байгаа юмуу?!" гэж хажуунаас нь Им цагдаа оролцлоо.

"Юу ч гэсэн хэрвээ уулзъя гэсэн охин олдох юм бол уулзах газар нь очоод хувцас ндаа архины үнэр жоохон шингээх хэрэгтэй. Тэгээд секс хийхээс өмнө унтсан дүр үзүүл. Хэрвээ тэр охин чинь үнэхээр мөнгөний төлөө биеэ өгсөн бол унтаж буй хойгуур чинь мөнгө л аваад явна. Хэрэв өөр зорилготой бол өөр үйлдэл хийх байх."

"Тэгээд хэн нь жүжиглэх юм?" гэж Со дарга сонтн царайлан надаас асуув.

"Би, би жүжиглэнэ."

"Тэгээд хэн танай багийг удирдах юм??"

"Кихён удирдчихна." гэж хэлээд нойл орох гээд бостол Кихён гүйж ирэв.

"Инсүү, инсүү ахаа! Уулзхаар боллоо. Яг одоо!"

"!!! Пажү дүүрэгт биздээ? За бүгдээрээ хөдөлцгөөе"

Энэ удаад заавал хэрэгтэй. Алга бологсод үхсэн үхээгүй нь мэдэгдэхгүй……бас цаашдаа хэдэн ч эрэгтэй хүн алга болох юм мэдэхгүй шд……заавал заавал барих хэрэгтэй.

Би машинтайгаа багаасаа салан тохирсон газраа очлоо. Төлөвлөгөөнийхөө дагуу хувцаруугаа жоохон архи цацаад амжлаа. Багийнхан маань хэдэн кмийн цаана хүлээж байгаа. Би л сайн жүжиглэвэл бүх юм……

гэнэт нэг хүн миний хойноос тэвэрлээ.

"Ирчихсэн үү? Тавтай морил!"

"ЮҮМИ?…"

Үгүй ээ би чинь юугаа бодоод байнаа! Энэ чинь зүгээр л нэг янхан охин! Миний эхнэр……Юүми биш шүү дээ.……Юүми одоо байхгүй болсон шүү дээ. Тэр……10жилийн өмнө нас барсан шүү дээ……

🔞НАМАЙГ ХАЙРЛААЧ?🔞 (ДУУССАН)Where stories live. Discover now