12

96 8 0
                                    

Жэйн надлуу нэг харснаа дансны дэвтрийг хааж надад өгөөд,

"Чиний мөнгө шүү дээ. Бихэрэглэж чадахгүй. Би дахиад нэг оролдоод үзье. Надад таарах ажил байгаа ч юм билүү?"

гэж хэлээд намайг тэврэв. Тэр орой тэгэсхийгээд өнгөрсөн юм. Би маргааш нь ажил дээрээ Жэйнийг бодон суулаа. Ажил олслн болов уу, ямар ажил олсон бол, сайн хийж чадаж байгаа боловуу гээд санаа ихэд зовно. Орой болж хоолны хэдэн юм цуглуулаад гэртээ ортол Жэйн хувцасны шүүгээнээс авхуулаад нэг нэгэнгүй нэгжин сууна. Намайг орж ирснийг хараад тэр надлуу ойртоод миний 2 гарнаас бариад

"Дансны дэвтэр, дансны дэвтэр хаана байна!! Мөнгө...мөнгө хэрэгтэй байна. Одоо л биш бол бүгдийг нь алдана" гээд надлуу хашгирав. Намайг дагуулан гэрээс гарч ойр хавьд байдаг банклуу очлоо. Би мөнгөө бүгдийг нь гарган аваад Жэйнлүү очтол тэр шүүрч аваад "Ингээд л болоо юу? " гэв. Би толгой дохин хаашаа, ямар хэргээр, яагаад ийм их мөнгө хэрэгтэй болсныг асуухад тэр юу ч хариулсангүй зөвхөн гэртээ байж бай гээд хүний машинд суугаад яваад өгөв.

Нэг л сонин байна. Надад муухай мэдрэмж төрөөд байна. Би шууд такси бариад араас нь дагав. Тэд ойн модон дундуур явж байгаад уулан өөд өгсөхөд нэгэн том байшин гарч ирлээ. Жэйн буухад би бас бууж Жэйн! гэж дуудахад Жэйн эргэн харав.

"Юу болоод байгаа юм бэ? Чи надад тайлбарлаад өгөөч?" гэхэд Жэйн намайг машинд суулгаад

"Наанаа байж бай. Би...би өнөөдөр олж ирэх болно. 2 лаа амьдрах байшингийн мөнгийг өнөөдөр олох болно." гээд байшин луу оров.

Жэйн тэр байштнруу ороод 2 цаг болов. Яагаад гарч ирэхгүй байна вэ?? Яагаад?? Жэйнийг хүлээн суутал Машины хойноос хөлны чимээ сонсогдлоо. Ойртсоор ойртсоор цонхны хажууд ирж харвал КИМ ДАРГА!!

Ким дарга машинлуу ороод удалгүй Жэйн гарч ирэв. Машины хаалга онгойлгоод намайг буулгалаа. Бид 2 ын урд Ким дарга хүмүүстэйгээ зогсож байв. Ким дарга надлуу харан
"Сүэ, уулзалгүй их уджээ. Чи ч их өөрчлөгдсөн байна шүү. Дээр бол хийхэд сэрэл хөдөлдөг байсан бол одоо харахад л хөдөлж байна шүү" гэв. Ким дарга бид 2луу жоохон жоохноор ойртоход Жэйн Ким даргалуу ориллоо.

"СҮЭГЭЭС УУЧЛАЛТ ГУЙ!! Гуй гэж байна муу халзат толгойт новш минь!!! Муу нохойн гөлгөөс ч дор амьтан!!"

Үгээ хэлж дуусаагүй байхад Ким дарга Жэйнийг өшигллөө. Тэгээд хараалын хэдэн үг урсган Жэйнийг нэмж хэд өшигллөө. Би хурдхан Жэйнийг үүрэн тэндээс холдов. Бид уулаас нэлээн бууж ирээд нэг хадан дээр сууж амарцгаав. Жэйн уйлж байлаа. Тэр тамхиа асаангаа надаас уучлалт гуйв. Тэгээд бас хурдхан мөнгө олоод хамт байшинтай болоод аз жаргалтай амьдралыг хүссэн тухайгаа, бодсоноор нт болж өгөөгүй тухайгаа нэг бүрэнгүй ярилаа. Би түүнийг аргадахыг хичээн,

"2лаа ярьж байсан шүү дээ. Хэдхэн жил ажил хийвэл байшин авах мөнгөтэй болно гэж. Тиймээс хоёулаа......"

гэтэл Жэйн надлуу орилон,

"Би чадахгүй!!! Би хэдэн жил хүний доор амьдарч яагаад ч чадахгүй!! " гэж орилно.

Тэгээд тэр надруу хараад сул дуугаар

"Хэдхэн сар, хэдхэн сар чи хичээвэл 2лаа Жэжүду-д хаустай болно. СҮЭ. Яг 3хан сар чи тэсчих. Би чамд үйлчлүүлэгч олоод өгнө."

гэж хэлээд хэсэг хугацааны дараа тэр гэнэт өөрийгөө зохин зодож, би адгийн шаар яаж тэгж хэлж чадаж байнаа?? Үхвэл таарна хэмээн Жэйн өөртйгөө хараав. Би хурдхан түүнийг болиулж тэврээд

"Тэгье. Би зөвшөөрч байна. 3хан сар би тэснээ. Жэйн, би чамд хайртай. Би чамайг дахин алдахыг хүсэхгүй байна. Би...би чиний төлөө бүхнийг хийнэ"

хэмээн шивнэлээ.

🔞НАМАЙГ ХАЙРЛААЧ?🔞 (ДУУССАН)Where stories live. Discover now