22

99 8 1
                                    

#Сүэ

Дулаахан байна. Маш дулаахан. Нүдээ нээгээд хартал нэгэн байшинд би хэвтэж байлаа. Инсү миний хажууд сууж байв.

"Би…би хаана байна вэ?"

"Манай эмээгийнд. Чи чинь тэнэг юмуу!! Үхэх шахлаа шүү дээ!!!!"

"……Та чинь ямар хэрцгий хүн бэ, заавал намайг шүүх хуралд оруулж шоронд илжирхийг хармаар байсан юмуу. Зүгээр зүгээр үхүүлнэ биздээ……"

"Би чамайг шүүх хуралд явуулахгүй. Сард нэг удаа хятадруу явдаг усан онгоц орж ирдэг юм. Чи тэнд суугаад явна. Үхэхээс л дээр байлгүй."

"Намайг…зугтаалгаж байгаа юмуу? Яагаад?!"

"Зүгээр миний хэлснээр хий. Илүү дутуу юм яривал цагдаагтйн хэлтэсрүү аваад явчихна шүү."

Тэр үед түүний эмээ нь орж ирлээ. Намайг хараад тэр

"Өө миний бэр хүүхэн сэрчихэж!! Алив босоод ир, ямар их тураа вэ миний бэр…"

Иүнсү эмээрүүгээ хараад

"Тэр мартамтгай өвчинтэй. Өдөр нь манай эмээг амардаг хүн ирдэг болохоор санаа зоволтгүй. Харин нэг өрөөнд чив чимээгүй сууж бай. Сонс, чиний царайг мэдээ үзсэн хүн болгон мэдэж байгаа, тийм учраас зугтах гэж оролдсоны хэрэггүй. Бас амиа хорлоно гэж бодсоны ч хэрэггүй, чи амиа хоролвол чамд тусалсан хүнээр намайг шийтгэнэ. Ойлгосон уу??"

Яагаад надад туслаад байгаа юм болоо? Яагаад?…

Өглөө болж эмээгийн өгсөн хувцсыг өмсөөд өдөржингөө тэрэнтэй цуг байлаа. Оройн хоол бэлдэх гээд гал тогоонд байж байтал Иүсү ирсэн бололтой чанга чанга орилов. Очоод хартал эмээгээ сэрээн

"Тэр эмэгтэй!! Тэр эмэгтэй хаана байна!! Эмээ бодоод үз л дээ, хаашаа явсан бэ!!"

"……Өрөөндөө орохдоо гутлаа тйвайлж бай. Яагаад эмээрүү муухай орилоод байгаа юм бэ?? "

Иүсү надлуу харав. Би үргэлжлүүлэн хийсэн хоолоо ширээн дээр тавиад, "Эмээ, хоолоо ид" гээд инээмсэгллээ.

Шөнө болж эмээг унтуулаад өрөөнөөс гарч ирэхэд Инсү намайг өөр өрөөлүү чирэн оруулав. Надлуу яг л алах гэж байгаа мэт харцаар харан "Наад хувцасаа тайл." гэж хэллээ.

"Тайл, тайл гээд байгаа юм бишүү!! Чиний хувцас биш!! Чам шиг эмэгтэй өмсөх хувцас биш!!!"

Би түүнийг алгадав.

"Над шиг эмэгтэй гэж ямар эмэгтэй юм. Тэгвэл яагаад та ийм эмэгтэйд туслаад байгаа юм?!……Би таны үхсэн эхнэр чинь биш. "

🔞НАМАЙГ ХАЙРЛААЧ?🔞 (ДУУССАН)Where stories live. Discover now