#СҮЭ
Би Жүсоны хэлж өгсөн хаяглуу хар хурдаараа гүйсэн. Юу хийсэн гэж Жэйн шорогд орох ёстой юм? Би ойлгохгүй байна, болохгүй болохгүй!
Намайг шүүх хурлын танхимаар ороход хэтэрхий оройтсон байлаа. Хав харанхуй өрөөны хаалганы наана би газарт суув. Одоо л дөнгөж эхлэх гэж байсан шүү дээ? Бид дөнгөж өрөө төлөөд аз жаргал зухуйж байхад яагаад? Бурхан надад яагаад ингэж хатуу хандана вэ?......
Хэд хоногийн дараа би Жүсоносс Жэйнийг хаана хоригдсныг нь асуугаад очлоо. 2жил. 2жил юм гэнэ. Намайг хүлээгээд хэрэггүй, сайн сайхан амьдраарай гэж Жэйн хэллээ. Юу хуцна вэ? Би чиний төлөө бүхэл бүтэн 15жил хоригдсон хар дарсан зүүдлүүгээ буцаад очсон юм шиг л өдрүүдийг өнгөрөөсөн. Би тэгж чадахгүй. Би 2жил гэх хугацааг маш завгүй өнгөрөөх болно. Өдөр шөнөгүй ажил хийж мөнгө хуримтлуулах болно!! Би түүнлүү хараад шилэн дээр гараа тавин
"Би хүлээнэ" гэж хэлээд гарлаа.
2 жил гэдэг их хуцагаа. Жэйн байхгүй цаг хуцагаа бүр удаан. Календэр улаанаар Х тавин Жэйнийг гарах хугацааг хүлээн сууна. Тэр хооронд би зөндөө ч ажил хийлээ. Зун хавар намар өвөл... дахин зун хавар намар өвөл.
Жэйн өвөл гарч ирсэн юм. Тэр өдөр их цас орж байсан бүүр маш том том цас шүү. Жэйн үсээ засуулсан харагдана, өөрт нь зохиж байгаа гэж жигтэйхэн."Жэйн!! Гадаа их хүйтэн байна шүү"
гэж би Жэйний араас орилоход тэр эргэн харав. Баярласан өнгөөр миний нэрийг дуудлаа. тэр гүйн ирж намайг тэврээд үнсэв.
Би чамайгаа ямар их санасан гээч?
Чиний үнэр, харц, инээд,гарын хоолыг чинь хүртэл би...би үнэхээр их санасан. Сүэ, 2лаа хурдхан гэрлүүгээ явъя. хэмээн хэлэхэд тэр сөгдсөн бас миний бэлхүүснээс тэврэн уйлж байсан юм. Би түүний толгойг илэхэд тэр надлуу харж инээгээд, босоод өвдгөө гөвөөд миний гарыг хөтлөн халаасандаа хийгээд цааш алхав.Нэг л мэдэхэд бид гэрийн орон дээр хэвтэж байсан юм. Юу болоод өнгөрснийг сайн мэдэхгүй байна, Гэхдээ сүүлийн 2жил авч чадаагүй сайхан мэдрэмж. Түүнийг миний биед хүрэх болгонд цохилох зүрх.
Бид 2 хэвтэнгээ их зүйлсийг ярилцлаа. Би Жэйнээс одооноос ямар ажил хийхийг нь асууж, ирээдүйн мөрөөдөл гэх мэт.
Жэйн : Би жоохон байхаасаа эхлээд том байшинтай болохыг мөрөөддөг байлаа. Гадаанаа усан сантай. Тэгээд тэр байшиндаа хөөрхөн эхнэртэйгээ нэг хүү нэг охин гаргаад сайхан амьдрана гэж боддог байлаа. Чи? Чи цаашдаа яамаар байна?
Би инээмсэглээд
"Хөөрхөн эхнэр нь ч гэсэн Жэйнтэй цуг тэр байшинд хамт амьдрана гэнэ. " гэв.
Тэр надлуу харж нэг инээмсэглээд
"2лаа одооноос маш сайн ажиллах хэрэгтэй, тэгж байж байшинтай болно шүү дээ? " гээд жуумалзлаа.Жэйн : ......Би одооноос ямар ажил хийх вэ? Хүний доор ажил хийж үзээгүй....
Сүэ : зөндөө л ажил байгаа шүү дээ Жэйн. Анхных дээрээ нээх их мөнгө авахгүй ч хийгээд байвал өснө!! гэтэл тэр хэсэг бодол болсноо "хийгээд үзнээ." гэв.
Хэд хоногийн дараа би Жэйнд ажил олж өглөө. Харин Жэйн захиралтайгаа ч юмуу, хамт ажилладаг хүмүүстэйгээ таарахгүй хэрэлдэж, зодоон үүсгээд нэг ажил дээр удаан тогтохгүй байв.
Жэйн : Би хийж чадахгүйн. Сүэ, намайг уучлаарай. Би хийж чадахгүйн.
Жэйн дахиад л хэвтээд өгөв. Сүүлийн хэдэн хоног юу ч илэж уусангүй. Би шүүгээгээ онгойлгоод Жэйнийг шоронд суусан 2 жилийн турш цуглуулсан мөнгөө хийсэн дансны дэвтрээ гарган хэсэг бодол болж байгаад Жэйнд өглөө.
Сүэ : Энийг хэрэглээд жижигхэн дэлгүүр ч юмуу нээе! Жэйн бид чаднаа.
гэхэд Жэйн мөнгөний тоог хараад надлуу нэг харлаа. Тэгээд тэр
"Чи......чи яаж? "Хэмээн гацав."Чамайг байхгүй 2жилийн турш цуглуулсан мөнгө. Жижигхэн дэлгүүр ч юмуу нээе Жэйн. "
намайг тэгж хэлэхэд Жэйний харц дансны дэвтэрнээс салахгүй байв.
YOU ARE READING
🔞НАМАЙГ ХАЙРЛААЧ?🔞 (ДУУССАН)
Mystery / Thriller✋✔+18 ӨМД ЦАМЦАА ӨМС. БЭЭЛИЙГЭЭ МАРТАВ АСУУДАЛ ҮҮСГЭЖ БОЛОХГҮЙ. ХЭРЭВ ЦУС ҮСЭРЧ ЧИНИЙ ХУВЦАС МУУХАЙ БОЛОХ ГЭЭД БАЙВАЛ БОРООНЫ ЦУВ НӨМӨРЧИХ. ГАРТАА ЗААЗУУРАА БАРИХАА МАРТАВ! ЗА ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ АВАХАД БЭЛЭН!! 2017.11.29 1K