16

89 8 1
                                    

#ЖЭЙН

Ингэж эхлүүлэх муухай ч, би Сүэгээс урвасан. Яахавдээ эр эм 2 олон удаа уулзаад байвал залхдаг шдээ?? Тэрэнтэй л адилхан. Гэхдээ би Сүэг зүгээр зам дээр хаячихаж чадаагүй. Яагаад?? Сүэ бол миний банк л гэсэн үг. Би Сүэгээр маш их мөнгө олж болно!! Хайрын хэдэн худал хуурамч үг шидлэхэд охидууд ямар их уяран хайлдаг гэж санана? Жэжүду д нэг байшин авна гэсэн мөрөөдлөө хэлэхэд унаж тусаад л би чиний эхнэр ч гэх шиг? Лол боль доо. Түр зуурын тоглоом минь хэтэрхий хөөрөхгүй шүү.

3сарын дотор Сүэ маш их мөнгө олсон. Миний төсөөлж байснаас ч ихийг. Мөнгө ч цугларж байна, өөрийгөө гангалж "онгон" охидуудыг найрах төлөвлөгөөндөө орж хэдэн сарын өмнөөс хардаг болсон нэгэн Кофешоп ны охиныг найрхаар боллоо. Эхэндээ миний зорилго зүгээр унтах байсан ч түүнд нэг алхам алхамаар ойртох тусам надад догдлол мэдрэгдэнэ. Түүний нүдлүү эгцлэн харахад хүртэл миний зүрх чангаар цохилон хацар минь улаана. Би ингэж хайрыг мэдэрсэн. Тэр үеэс хойш би ХЭБИН тай өдөр бүр уулзаж аз жаргалтай өнгөрөөдөг болсон. Тэр хараал идсэн өдрийг хасвал ч бүх юм сайхан төгсөх байлаа.

Хэбин надтай цуг амьдардаг болоод 3 хонох үед, тэр нэг шивээстэй залууд хэд цохиулсан гээд хачин новш чинь ороод ирдэг байгаа? Чөтгөр ав, би яах вэ?? Эхлээд тайвширах хэрэгтэй, тиймээ бүх юм зүгээр болно. Гэвч миний бодсоноор амар болсонгүй Сүэ Хэбинлуу хэд хэдэн удаа хашгиран дэвхцэн зохихыг завдлаа би биеэ барьж тэвчихгүйн!! Хажууд нь тэр заваан гараагаа Хэбинг бариад авсан!!!! Сүэг түлхэн гаргаад хаалга тас хийтэл хаав. Одоо бүх юм дууссан, Хэбин д л сайхан тайлбарлаад хэлбэл ингээд дуусаа.

Би өглөө нь Сүэгийн гэрлүү ортол хамаг хувцасаа баглаад явчихаж? Тэр нь ч дээр дээ. Энэ завшааныг алдаж болохгүй. Би байраа зараад Хэбиний аав ээжтэй нь танилцаж, хамт хоолонд орж, хуримын өдрөө хүртэл ярилцаад авлаа. Одоо болоо бүх юм дууслаа. Ингээд хайртай хүнтэйгээ Хэбинтэйгээ хамт бүхнийг даван туулж аз жаргалтай сайхан амьдрах болно. Би алхангаа Хэбин луу харан

"Жэжүду.…2 лаа Жэжүду д амьдарвал ямар вэ? Чамайг дуурайсан, намайг дуурайсан хөөрхөн хүүхдүүдтэй болоод, том ч биш жижиг ч биш яг таарсан нэгэн байшинд амьдарвал ямар вэ?"

догдолсон дуугаар хэлхэд тэр зогсон надруу харан инээмсгэллээ.

Хэд хоногийн дараа би Жэжүду д байштн үзэхээр явлаа. Тэр ойр хавийн зургийг авч Хэбинлуу явуулав. Байшингаа үзээд харих болтол аль хэдийн орой болсон байлаа. Хэбинлуу залгахад утсаа авахгүй, аль өдөр явуулсан мэссежийг ч уншаагүй байна? Завгүй байгаа юм байхдаа гэж бодож байтал Хэбин надлуу залгалаа.

"Хэбин!! Яагаад утсаа авахгүй байсан юм бэ, санаа зовоочихлоо"

"……Жэйн, чи хаана байна?"

"Сая онгоцны буудлаас гарсан. Одоо харих гээд л. Миний явуулсан зурагнуудыг үзсэн үү? Хамгийн сүүлд явуулсан нь 2лаа амьдрах байшин шүүдэ! "

"Ма…манай гэр үү?"

"Тиймээ! 2лаа амьдрах гэр. Өдөр болгон далайн хажуугаар салхилаад, нохой тэжээгээд, хүүхэдтэй болоод…"

Хэбин миний үгийг таслан

"Өдөр болгон далайгаар зугаалж, хүүхэдтэй болон, нохой тэжээж.…Жэйн бодох тусам жаргалтай болж байна, ирж надад илүү ихийг ярьж өгөөч? "

Энэ…энэ Хэбин биш байна…Сүэ байна!! Новш гэж Хэбин, Хэбин яасан юм бэ? Энэ чинь Хэбингийн утас биздээ!! Би утасны цаанаас Сүэрүү чи яг одоо хаана байна хэмээн хашгирлаа.

…………

Хурдаа нэмэх хэрэгтэй. Хэбин…Хэбин бурхан минь гуйж байна юу ч болоогүй байгаасай. Би Сүэгийн хэлж өгсөн газардуу очтол тэр намайг тэврэн авч "Удаан уулзсангүй шүү Жэйн!" Хэмээн инээв. Би түүнийг түлхэн алгадаад

"Гичий минь Хэбинг яасан!!!" гэж ориллоо.

🔞НАМАЙГ ХАЙРЛААЧ?🔞 (ДУУССАН)Where stories live. Discover now