#ЖЭЙН
Сүэ надад дансны дэвтрээ үзүүлдэг тэр өдөр би бүгдийг ухаарсан. Сүэг хайрлаж, хамгаалах ёстойг. Би маргааш нь шууд ажил хайж эхлэсэн ч тийм ч амар байгаагүй ээ. Сарын 40сая олдог энгийн ажил гэж юу байна, хажууд нь юу ч хийж мэдэхгүй хүнд. Би ажил жуулчлагчтай ярилцан сууж байгаад ажил олж өгөхийг хүсээд гарлаа. Тамхиа гарган татах гэтэл хойноос танил дуу намайг дуудна.
"Жэйн ахаа?"
Эргээд харвал Жүсон!! Бид уулзаагүй ч удаж гээд ганц шил юм хувааж уухаар шийдэн нэг газар орлоо. Хог чинь бас хөөрхөн машин уначихаж?? Эмэгтэй хүн наймаалдаг ажиллаас өөр юм мэдэггүй байсан баццан ямар том болоов? Би асууж үзэхээр шийдлээ.Гартаа хундгаа барин цонхны цаана харагдах машинлуу нь заан "Чиний машин уу?" гэтэл Жүсон жоохон халсан бололтой нүүр нь улайчихсан амьтан надруу жигтэйхэн шиг харснаа
"Тиймээ, миний машин. Жэйн ах, та одоо дахин мөнгө олох хэрэгтэй биздээ? Юун сарын 40сая. 400сая олдог тэр үелүүгээ буцмаар байгаа биздээ " хэмээв.
Би ч Жүсоныг халсандаа болоод, архинаасаа болоод худлаа хуцаж байна гэж бодсон ч Жүсон намайг дагуулан нэг газарлуу явав. Хотоос жоохон зайдуу, ойн дундах нэгэн том байншинлуу. Тэр байшингийн хаалгыг хоёр том биетэй залуу манан зогсох бөгөөд дотроо маш олон өрөөтэй. 2давхарт нь гаран зөрьж өнгөрч буй нэгэн хаалганы завсраар хартал новш гэж ХАУС!!
(Мөрийтэй тоглоом тоглодог газрыг ХАУС гэнэ. )
20 30 гарсан залуучуудаас эхлэн 50 60 хүрч яваа өвгөн хүртэл хэд хэдэн саяаар нь мөрийтэй тоглоно. Би хурдхан Жүсоныг зогсоогоод багалзуурлаа.
"Новш минь, намайг мөрийтэй тоглоомноос болж ямар байдалд орсныг мэдсээр байж Хаус д авчирж ирж байгаа юмуу??? " гээд намайг уурлан хашгирахад Жүсон санаа алдаад,
"Мэднээ ахаа, гэхдээ танд мөнгө хэрэгтэй биздэ? Энэ Хаусны эзэнтэй нь би тохиролцоод хэдэн мулгуу амьтдаас мөнгө салган авч байгаа юм. 50 50 аар нь хувааж авдаг. Тоглохыг хүсэхгүй байгаа бол зүгээр хараад сууж болно шд??"
Би хэсэг бодон зогсож байгаад эхэндээ зүгээр л хэдэн удаа харан зогслоо. Хараад байхад үнэхээр мулгуу амьтад юм гээч???!! Би Жүсоноос 300г зээлээд тэр мөнгөөрөө эхлээд 5саяыг олсон юм. Тоглоод байх тусам илүү их мөнгө олно гэсэн итгэл төрөн цааш тоглолоо. 10сая, 15сая олоход би дахин бүх мөнгөө алдаж бас өртэй болж, надад Сүэгийн дансан дах мөнгөнөөс өөр юу ч бодолд орж ирсэнгүй. Жүсоноор хүргүүлэн гэртээ очоод ухаж эхэллээ, тэр үед Сүэ орж ирэн хурдхан дагуулан гарч мөнгөө аваад явав.
Сүэ намайг даган ирсныг хараад Жүсоны машинд түр суулгаад орж тоглоомоо үргэлжлүүллээ. 5сая, 10сая, 15сая……нэг мэдэхэд надад 100мянга л үлдсэн байлаа. Новш гэж?? Мулгуу амьтад гээ биздээ?? Юу болоод байна? Жүсон надлуу ойртоод
"Дахин…мөнгө зээлэх үү? Жэйн ах."
Би босч түүнийг нэг цохин автал хаалга онгойж Ким дарга!! Ким дарга ороод ирлээ. Тэр надлуу нэг харж жуумалзсанаа,
"Жэйн! Шоронгоос гарчихсан юмуу, ахыгаа уучлаарай завгүй байсан болохоор нэг ч очиж чадсангүй. Тийм болохоор VVIPгаар хэдэн төгрөг зээлж болно шүү. Эсвэл Сүэг надад зардаг ч юмуу?? " гэв.
Би хурдхан тэндээс гарч Сүэг дагуулан холдлоо. Хэд хэд цохиулж зодуулсан ч би юу ч хэлж чадаагүй юм. Яагаад?? Яагаад би жаргалтай амьдарч болохгүй гэж? Хараал ид гэж.…500сая.……би тэр хараал идсэн мөнгийг чинь сарын дотор л олдог байсан хүн шүү дээ?!! Байз…Надад Сүэ байгаа! Тиймээ, Сүэ чадна, Сүэ 3хан сар тэсэхэд бид байшин байтгуа юмнуудтай болно. Би яагаад энийг бодож байгаагүй юм бол???
Сүэруу харан хэлтэл тэр урьдын адил намайг тэврээд "Би чадна" гэж хэллээ.
Ингээд бид жижигхэн нэг өрөө байр олоод нөгөө ажиллаа хийж эхэлсэн юм. Би Сүэд үйлчлүүлэгч олж өгдөг байлаа. 10~15 минут амраад шууд дараагийн үйлчлүүлэгч очихоор. Тэр жижигхэн өрөөнд нэг нууц камер суулгаж өөрийн утастайгаа холбосон юм. Ингээд бид 2ын ажил эхэлсэн.
YOU ARE READING
🔞НАМАЙГ ХАЙРЛААЧ?🔞 (ДУУССАН)
Mystery / Thriller✋✔+18 ӨМД ЦАМЦАА ӨМС. БЭЭЛИЙГЭЭ МАРТАВ АСУУДАЛ ҮҮСГЭЖ БОЛОХГҮЙ. ХЭРЭВ ЦУС ҮСЭРЧ ЧИНИЙ ХУВЦАС МУУХАЙ БОЛОХ ГЭЭД БАЙВАЛ БОРООНЫ ЦУВ НӨМӨРЧИХ. ГАРТАА ЗААЗУУРАА БАРИХАА МАРТАВ! ЗА ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ АВАХАД БЭЛЭН!! 2017.11.29 1K