20

91 8 0
                                    

#СҮЭ

Би хэдэн хүн хороосноо ч мэдэхгүй байна. Зоорь цогцосоор дүүрэн тэр дунд Жэйн л ганцхан амьд. Би түүнийг их халамжилдаг. Цаг гарах болгонд очин хамт байж, хоол идүүлж, их юмийг ярина. Би ганцаараа л яридаг юм. Өчигдөр орой нэг сонин үйлчлүүлэгчтэй нүүр туллаа. Тэр намайг оролдоогүй, бас миний гарийг хараад намайг ерөөсөө хараагаагүй. Харин ч надад санаа зовон үнэнч зөвөлгөө өгсөн. Одоохондоо бүх эрэгтэйчүүд новш болоогүйг ойлгуулсан шүү. Жэйн, би өнөөдөр бас нэг үйлчлүүлэгч авна. Нэрийг нь Кихён гэсэн. Өчигдөр тийм хүнтэй таараад ч тэр үү, их л сайхан байна. Төлөвлөсөн хугацаанаас өмнө би цэвэрхэн болж чадах юм шиг байна!!

Бид тохиролцсон газраа уулзлаа. Түүнийг Кихён гэдэг. Нүдний шилтэй өндөр туранхай залуу. Гэрдээ нэг л сонин. Урьд нь надтай уулзаж байсан юм шиг, манай байшин, бие засах өрөө хаана байдгийг бүгдийг нь мэддэг. Би нэг ч үйлчлүүлэгч амьд явуулаагүй дээ, өчигдөр л явуулсан.

Тэр яг л бусад залуустай адилхан байсан. Би чамд хайртай Сүэ, Найз залуу байгаа юу, би чинийх байж болох уу гэж хуцаад би бээлийгээ тайлах үед царай нь гэнэт өөр болно. Тэгээд хувцасаа өмсөнгөө амандаа "ийм байсныг нь би яаж мэдэх юм?? Бээлий өмссөн нь их сонин санагдаад байсан юм, тэгж л таараа…бла бла" гэж хараана. Кихён хувцасаа өмсөөд 1 давхарлуу буунгаа "ишш, тэгж л таараа. Зүгээр биеэ үнэлээд явна гэж юу байхав?? Тэнэг юм бэ хайртай ч гэх шиг, лол би ч галзуурч байна даа" гэв. Кихёныг байшингаас гарах үед би нойрсуулах буугаар буудчихсан юм. Царай нь ямар байсныг та нар хаосан ч болоосой. Хэзээ харсан гээд надад хайртай ч гэх, анхны харцаар дурласан ч гэх шиг. Инээдтэй юм. Би Кихёний хувцасыг нь тайлж зоорьлуу аваачин хэвтүүлээд Жэйнд хоол хийж өглөө.

"Ид л дээ! Жэйн. Чи яаж турснаа хар л даа. Жоохон идчих тэхүү?
…………Жэйн? Чи хаашаа хараад байгаа юм бэ?"

Би түүний харсан зүглүү харахад Кихён нойрноосоо сэрээгүй бололтой унтаж байв. Гэнэт Жэйн надад хандан

"Сү…Cүэ, би би кимчи идмээр байна. Кимчи аваар ир. Тэ.…тэгээд хамт идвэл зүгээр юм шиг…"

"За яахав."

Би хажуудаа байсан хутгийг барин Кихёнлуу эргэн харж хүзүүг нь жоохон жоохоноор хэд зүслээ. Ямарч дуу гаргахгүй байгааг бодвол сэрээгүй байгаа бололтой. Сэрсэн байх гэж бодсон юмсан……
Би кимчи авчрахааор дээшээ гарлаа. Хэдэн хоног хоол байтгуа ус ч уугаагүй Жэйн хоол иднэ гэхлээр нь маш их баярласан. Хурдхан шиг хоолыг нь халбагдаж өгөх минь!! Зоорь луу буудаг шатаар буухад нэг л сонин мэдрэмж төрөөд явчихав? Арай Кихён сэрсэн юм биш биз!! Би хурдхан буун очтол Кихён хэвтэж байх ёстой газраа байсангүй. Хараал ид бид баригдах нь! гэж Жэйнлүү харахад хэн нэгэн намайг араас чангаар түлхлээ. Кихён!! Тэр намайг түлхээд шатаар өгсөн байшингаас гарч ойруу зугтаав. Зүгээр явуулахгүй шүү Кихён. Чи надад хайртай гээ биздээ? Анхны харцаар дурласан гэсэн тиймээ? би сүх барин түүний хойноос хөөв. Тэр нээх холдсонгүй зогсоод хэн нэгэнтэй утсаар ярина. Магадгүй цагдаа л биз. Кихён?? Хайраа, Харья!! гэж хэлээд би сүхээрээ хэд хэдэн удаа түүний цавчлаа.

Би хурдхан байшинруугаа гүйж ирээд Жэйныг машиндаа суулгав. Бидэнд цаг тун бага байна Жэйн. Бид баригдчихлаа! Арын суудалдаа Жэйныийг суулгаад машинаа барин давхиж эхэллээ. Гэтэл хойноос Жэйн гэнэт машины цонхыг толгойгоороо хамаг чадлаараа мөргөж эхлэв.

"Жэйн!!! Юугаа хийгээд байгаа юм бэ?? Жэйн!!!!"

Тэр цонх хагалаад явж буй машины цонхоор биеэ шидлэв. Би машинаа зогсоогоод түүн дээр очин

"Зүгээр үү Жэйн!!?? Буцаад суу! Зугтах хэрэгтэй байна! " гэхэд тэр хамаг чадлаарай орилов.

"Тавь гэж байна гичий минь!!"

Түүний 2 гар нь хүлээстэй байсан учир тэр биеэрээ намайг түлхэж байв. Уулын цаанаас цагдаан машины цуурайтах дуу бидэнтэй улам л ойрхон болж сонсогдоход Жэйн ухасхийн босон гүйж

"Энд!! Энд байна!!! Авраарай!! Туслаарай!! " хэмээн ориллоо. Би Жэйнийг машинлуугаа буцаан оруулхыг завдсан боловч тэр намайг түлхэн унагаагаад тээр тэндээс ирж буйн харагдах цагдаагийн машинуудлуу гүйв. Хэтэрхий оройтсон. Жэйнийг дагуулж явж чадхааргүй боллоо.

"Би эргээд ирнээ Жэйн! Чамайг авхаар заавал эргэж ирнэ!!" гэж хэлээд би машиндаа суун давхилаа. Би цагдаа нараас яаж зугтснаа, машинаа хаана үлдээснээ, ерөөсөө санахгүйгээр өглөө нэгэн жижигхэн байшинд хвсэрсэн юм. Бас л тэр ойд байдаг хүн амьдардаггүй жижиг байшин. Би тэндээс гарч аль болох хурднаар гүйн хотлуу орж ирлээ. Аль хэдийнээ орой болсон байлаа. Надад одоо өмсөн хувцас хэрэтэй байна. Дулаахан хувцас.…

Яг тэр үед миний явж байсан замын эсрэг талаас нэгэн залуу гарч ирлээ. Яриаг нь сонсвол нэг тийшээ явах гэж байгаа юм шиг. Тэр залууг гарч явсны дараа би гэрт нь сэмээхэн ороод гал тогооноос нь нэг жижигхэн хутга аваад компьютерыг нь асааж мэдээ уншиж эхлэв. Жэйн миний талаар бүхнийг ярьж. Хэдэн хүн алсан, яаж алдаг байсныг, яагаад алдгийг, өөрийг нь яагаад тийм болгосныг хүртэл. Солонгос улс тэр даяараа намайг хайж байна. Илүү сайн газар олж нуугдахгүй бол……

Намайг компьютерээ унтраахад гэнэт хаалга онгойлгох чимээ дуугарав. Сандран босч хутгаа бариад жижиг өрөөний хаалганы ард биеэ нуун чимээ чагналаа. Юу ч сонсогдсонгүй.…"Хий юм сонссон юм байхдаа, би ч их ядарчдээ," гээд хаалганы цаанаас гарч том өрөөлүү орох тэр үед миний араас нэгэн том биетэй залуу

"Чи хэн бэ?" гэв.

🔞НАМАЙГ ХАЙРЛААЧ?🔞 (ДУУССАН)Where stories live. Discover now