19

101 7 1
                                    

#ИНСҮ

Үгүй ээ, Юүми биш! Юүми чинь үхсэн шүү дээ. Би хойшоо харахад 20 гарч буй насны охин зогсоно. Тэр надлуу харан инээмсэглээд

"Архи уучаад машин барих нь аюултай шүү дээ. Ийшээ явна, машинаа энд үлдээчих. Миний машинаар явах болохоор санаа зоволтгүй"

гэж хэлээд урд гаран алхав. Машинаа үлдээсэн газраас нилээн зайтай, ойруу гүн ормогц нэгэн байшин гарч ирлээ. Хүн амьдардаг
юмуу гэмээр аймшгийн байшин. Намайг усанд ор гэж хэлээд өөрийгөө бэлтгэхээр өрөөндөө орлоо. Юүми…Юүмитэй нэг л төстэй мэдрэмж. Яг юу нь? Сайн мэдэхгүй байна, зүгээр л үнэхээр их төстэй юм. Юу л бодоод байнаа КанИнсүү!! Би чинь ажлаа хийж яваа хүн! төлөвлөгөөнийхөө дагуу хөдлөх хэрэгтэй. Тэр охиныг гарч ирэхээс өмнө би хувцастайгаа шууд орон дээр нь унтсан мэт хэвлээ. Охин гарч ирэн орны хажууд хэсэг сууж байснаа миний дээр гаран намайг үнсэж, долоож эхлэв. Тэгээд тэр аяарханаар "Усанд орохгүй юм бол ядаж хувцасаа тайл" гэж шивнэв. Би хөдөлсөнгүй. Яг л нойрсож буй гүнж шиг унтаж байгаа дүр эсгэх хэрэгтэй. Тэр байрлалаа солин миний эрхтэнг гарган ирж хөхөж эхлэв. Энэ бишээ, юу л болоод байнаа, би ухасхийн босож түүнд хандан

"Би…би архи их уусан болохоор жоохон ядраад байна. Хийхгүй байсан ч болно. Энэ, амласан мөнгө. Зүгээр л миний хажууд хэвт"

гэж хэлээд мөнгөө өгчөөд хөнжлөө нөмрөөд цаашаа харан хэвтлээ. Би унтаж болохгүй. Зөвхөн дүр эсгэх хэрэгтэй.

3 цаг, 4 цаг өнгөрхөд тэр ямар ч хөдөлгөөнгүй миний хажууд унтана. Новш гэж. Энэ хүүхэн алуурчин биш байна.

Өглөө болж явах гэхэд тэр гарнаас минь барьж "явах гэж байгаа юмуу? Одоо ч гэсэн хийх боломжтой шүү. Юу гэж.бодож байна? "гэв. Би сандран

"Үгүй ээ. Цаг ч дууссан байна. Би явах хэрэгтэй. Ганц юм асуухад…яагаад энэ ажлыг хийдэг юм бэ? Чи их хөөрхөн бас залуу байж өөр чамд тохирох зөндөө ажил байгаа шүү дээ." гэхэд тэр тэр инээмсэглээд

"Би хайрлуулмаар байна. Бага байхаасаа эхлүүлэн асрамжын газар өссөн болохоор ч тэрүү их ганцаарддаг. "

"Энд ирдэг чиний үйлчлүүлэгч нар чинь чамайг сэтгэлээсээ хайрлаж чадах л болов уу. "

"Би гараа үзүүлдэг юм. Түр зуурын нэг муу сэтгэл ханамжанд согтоод хэлдэг хайртай, гаднах төрхөөр минь дүгнэн дурлаад хэлэх хайртай, сэтгэлээсээ хэлж байгаа хайртай энэ 3 их ялгаатай байдаг юм. Гэхдээ бүгд миний гарыг хараад намайг хараадаг. Мангас, чөтгөр, заваан шижгийн юмаар нь дууддаг юм. Харин та л намайг их санаа зовсон харцаар харах юм. "

"Өнгөрсөнд битгий амьдар. Чиний гар чинь зүгээр л чиний өнгөрсөн муухай хэдэн дурсамжууд. Чи өнгөрсөнд биш одоо үед, ирээдүйгээ төсөөлөн амьдрах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт энэ ажлаа болиод ирэх үед хамт хоолонд орцгооё. Би авч өгнө шүү"

гэтэл тэр инээгээд

"Баярлалаа. Гэхдээ тэр үед би өөрөө таныг хоолонд даана. Намайг Сүэ гэдэг. Би таньд СанСангийн хувийн ID гаа өгъе. Холбогдож байя! "

Бид 2 ингэж салсан юм. Алуурчин биш байсан. Байшинд нь ч нээх олигтой юм байсангүй. Энэ удаад ёстой худлаа таамагласан юм шиг байна даа.

<12 цагийн дараа>

Оройн 10 цагт Со цагдаатай ажлын талаар ярин суутал Кихён надлуу залгав. Автал их сандарсан байдалтай,

"Тэр, тэр эмэгтэй чинь алуурчин нь байж!!! Сүэ, Сүэ алуурчин байж!! Надад сонин санагдаад дахиад иртэл зоорь дотор нь нил цогцос……"

"Байна уу?? Кихён!! Яасан бэ?"

"Нойрсуулах буунд буудуулаад……Намайг авраарай Инсү ахаа!! Тэр галзуу эмэгтэй ирж байна"

"Юу яриад байгаа юм бэ!! Кихён!!"

"Намайг уучлаарай Инсү ахаа!!!!"

"Байна уу??? Кихён!! Кихён!!!! Байна уу!!! "

Новш гэж. Бүгд юмнуудаа багла!! Өчигдрийн очсон Пажүгийн байшинд дахин очно!! Кихён, тэсээрэй!!

Биднийг очтол байдал бас дордсон байсан юм. Сүэ машинтайгаа зугтах гэж оролдсон боловч нэгэн эрэгтэй саад хийжээ. Магавгүй хохирогч бололтой бидэнлүү гүйн ирж

"Наад чөтгөрийн эмэгтэйгээ бартад аваач!!! Тасдаад хая муу өлөгчин!!!"

хэмээн орилов. Сүэ түүнийг харж уйлан зогсоод "Би эргэж ирнээ Жэйн" хэмээгээд машинтайгаа зугтлаа. Бид мэдээж барьж авч чадаагүй. Бид байшингаас холгүйхэн Кихёны цогцосыг оллоо. Новш гэж, надаас болоод Кихён……Кихён үхчихлээ. Би тэр өдөр сайн шалгасан байсан бол… алуурчныг баривчлах байсан ч юм билүү……Со цагдаа миний хажуугаас

"Кихёний сүнсийг нь хармааргүй байвал хурдхан шиг наад алуурчин охиноо барих хэрэгтэй юм байна даа " гэв. Байшинд буцан очин зоорийг нь онгойлготол бурхан минь, энэ сард ор сураггүй алга болсон бүх хүмүүсийн цогцос олдлоо. Сүэ…яагаад намайг алаагүй юм бол?

🔞НАМАЙГ ХАЙРЛААЧ?🔞 (ДУУССАН)Where stories live. Discover now