"Жүнаа чи од болчихож бурхан минь" би өөрт ирсэн мэйлээ харсаар чарлан өөдөөс харсан өөрийн өрөөнөөсөө Намжүүн гайхсаар орж ирэх аж.
Бараг таван минутын өмнө дээд курсын охин надаас түүний зургийг олж өгөхийг хүссэн мэйл илгээсэн байсан. Энэ Ким Намжүүн болохоор би итгээгүй . Хэд хэдэн удаа лавлан уншсан. Гэхдээ яаж энэ малигар сармагчин царайтыг сонирхдог байна. Азаар би түүнээс тэс өөр. Магадгүй би олдвор байх гэж бодсон ч энэ үгүй байсан. Би аавыгаа дуурайсан. Аав ээжээс илүү царайлаг тэгээд л тэр. Хүү нь ээжийгээ, охин нь аавыгаа хуулж төрсөн.
"Өө бурхан минь энэ аялал жуулчлалын ангийн Хана мөн үү?" Намжүүний эрүү газарт хүрэх аятай л. Бас түүгээр нь шүлс нь яг гойжох гэж байна. Тэр ийм хүн байхад Хана яагаад? Түүний бэлгийн нүдэнд юу тохиолдсон юм. Азаар биднийг ах дүүс гэж мэдэх хэн нэгэн сургуульд бараг л үгүй. Зарим нэг түүний найзуудыг эс тооцвол.
"Тэр чиний зураг ний төлөө надад 60 мянгыг санал болгосон" би хэлсээр түүний гоожих дөхсөн шүлстэй нүүрийг түлхсээр "бас чиний аятайхан зураг байвал өгдөө. Би 60 мянгаас татгалзаж чадахгүй. Бас гучин минутын дараа гэхэд түүнд олж өгөхөө амалсан"
"Яа Хэжин чи маргааш гэж болох байсан. Тэгвэл би шөнөжин хичээгээд ч хамаагүй хамгийн тачаангуй залуугийн зургийг түүнд илгээх байсан" Намжүүн уйлагнан би нүдээ эргэлдүүлнэ. Тачаангуй ч болдоо.
"Одоо угаасаа өнгөрсөн. Түүнийг харж явдаг байсан хайрын үе минь энэ хүрээд өндөрлөж байна. Тэр магадгүй зургийг минь аваад урах байх" гэнэтхэн л Намжүүн гунигтай хэлсээр хөлөө чирэн өрөөнөөс гарах аж. Сая ямар гээч харууслын драма болсон бэ?
Хана руу байж болох хамгийн сайхан зургийг явуулан мөнгө минь дансанд шилжсэнийг илтгэн утас хангинах нь тэр. Ах минь үүн дээр дажгүй байгаад талархая. Ядаж ганц олдсонд бурхан миний талд байгаад баярлалаа.
YOU ARE READING
••We belong together •• |jjk|MGL|Completed
Teen Fiction-Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгдөхийг огт оролдохгүй атлаа, өөр нэгний төлөө өөрчлөлтийг сонгодог. "Үүнийг харин хайр гэдэг юм"