.24.

5.5K 474 11
                                    

Хэрвээ чи надад хайртай бол би чамайг бүх зүрх сэтгэлээрээ маш хүчтэйгээр, мөн үнэнчээр хайрлах болно. Учир нь би хайрласныхаа хариуд хайрлагдахгүй байх зовлонг маш сайн мэднэ...

Чи намайг мартсан ч би чамайг хайрласаар байсан. Гэхдээ үнэн хичээл зүтгэлийн минь дүнд чамайг ахин надад дурлана гэж итгэсэн ч энэ тийм байгаагүй. Чи өөр нэгнийг сонгосон. Чи явсан. Би зүрхэн тушаа буудуулсан юм шиг л өвдөж байсан.

[Зүүдэлж өнгөрүүлсэн амьдрал]

"Ямар тэнэг ном бэ?" би номоо хаасаар түүнийг мартсан эмэгтэйг үзэн ядаж байв.Энэ номон дээрх гол дүрийн залуу өрөвдөлтэй биш гэж үү? Эсвэл тэр зүгээр л мартсаных нь төлөө мартах байсан юм. Тэр өөр нэгнийг ч мөн олж болно. Гэхдээ энэ залуу өвдсөөр,шаналсаар энэ насаа дуусгах бололтой."Үргэлжлэлийг нь уншихгүй ээ" өөрөө өөртөө бувтнасаар гипснээс боолтруу шилжсэн хөл гарлуугаа харан" Би хэр удаан ийм байх юм бэ?" гутарсандаа уншиж байсан номоо орны хажууруу шидчихээд салхилах гэж гарахаар шийдлээ. Эмнэлгээс гарснаас хойш бараг хоёр сар болох нь гэтэл би сургуульдаа ч явалгүй ямар ч амьдралын идэвхгүй ердөө идэж бас унтаж байгаа. Мэдээж үе үе ёолдог юм. Жүнигээс хичээлд явуулахыг гуйсан ч намайг дараа семестр улиран суралцахад болно. Хичээлд явах талаар бодоод ч хэрэггүй гэсэн юм.

"Жинни хаачих гэж байгаа юм?" Жонгүг намайг шатаар буухыг харсаар надруу дөхөж байв. Бас ах минь миний харшилтай байгаа залууг ирүүлэхгүй байх тал дээр санаа тавих биш бүр манай гэрийн илүү өрөөнд түүнийг амьдруулж байгаа. Манайх юу юм орон гэргүйчүүдийг орогнуулдаг газар юм уу?

"Гарчихаад ирье" би дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг л болгоомжтойгоор шатаар бууж байхдаа түүнд хэлсэнд Жонгүг үг дуугаралгүй өөдөөс минь гарч ирсээр намайг өргөсөөр шатаар уруудаж байв. Үнэхээр эвгүй. Түүнийг надад ямар ч зөвшөөрөлгүй хүрэх үед би яг үхэх шахдаг. Хамаг бие савлаад, хацар халуу дүүгээд л. Хэлсэн биздээ би харшилтай гэж.

"Баяр.лалаа" би гацсаар арай хийн түүнд хэлэх аж. Анх түүнрүү уурлаж надад битгий хүрээд бай гэдэг байсан ч энэ залуу үг ерөөсөө сонсдоггүй. Тэр маш зөрүүд.

"Гадаа хүйтэн байна. Зүгээр л гэртээ байсан нь дээр биш үү?" Жонгүг яг л байдаг шигээ намайг ширтсээр л ярьж "Миний Жинни нэмээд өвдчихнөшдээ"

"Юу гэнээ?" энэ үг хааяа ,хааяа сонсогддог. Ерөнхийдөө тэр хэлдэг юм. "Миний Жинни" би зүүд зүүдлэх нь багасчихсан ч зүүдэнд ирдэг залуу ч бас ингэж хэлдэг. Энэ зүйлээс болж толгой минь өвдөж байна. Дүгнэлт хийх гэж хичээх бүрт толгойны ар хэсэг тэр чигтээ хатгуулж өвддөг. Хэд хоногийн өмнө ч бас ийм зүйл болсон. Тэр хэлж би лавласан. Тэгээд бодсоны дараа толгой өвдөж би ухаан алдсан. Энэ үг намайг алж байна.

••We belong together •• |jjk|MGL|Completed Where stories live. Discover now