"Санаж байна"
"Бид салаад арван минут ч болоогүй Күүкий"
"Битгий цэнхэр үсттэй уулзаарай."
"Тэр чинь найз хонгор минь битгий хүндээр тусгаад бай!!"
"Жинни би бэлтгэлдээ очихоо болино шүү"
"Хүүхэд шиг аашлахаа боль тэнэгээ. Би хэнтэй ч уулзахгүй. Чи надад байгаа"
"Би мэднээ"
Нэгэнт л би ярьж, алхаж ,эрүүл ухаантай байгаагаас хойш сургуульдаа явж ,Жонгүг бэлтгэлдээ явсан. Гэхдээ тэр салаад л шууд залгасан. Үнэхээр нялуун. Мөн үнэхээр тэвчишгүй.
"Хэжинаа"
"Юнги" түүнийг өөдөөс минь инээмсэглэсээр ирсэнд би ч мөн хариу үйлдэл үзүүлж байхад "Жинни санасны ч хэрэггүй. Наад залуудаа дунд хуруу өгөөд эргээд алх, бас ойртвол миний найз залуу өөрийнх нь эрхтэнг тайрна гэж хэл"
"Хонгор минь тараад ярь. Би хичээлдээ орлоо"
"ЯА ЖИН-" би яг үхэх байхаа. Би сая их гэмтэй үйл хийсэн үү? Би найз залуугаа үл тоосон. Бурхан минь миний талд байгаарай. Гэлээ гээд би яаж гэм буруугүй сайхан инээмсэглэлтэй хэн нэгэнрүү түүний хэлсэн шиг дунд хуруу өгөх юм.
"Хэжинаа яагаад ингэтлээ сандраад байгаа юм бэ?" би багахан чичирч бас цайж байсан учраас Юнги духанд минь гараа наасаар" Ахиад өвдөөд байгаа юм уу?"
"Үгүй ээ үгүй. Би явлаа. Анхаарч байгаад баярлалаа Юнги" би бүхэл цагийн турш Жонгүгийн араас бодол минь хөвөрч аль чадахаараа л Юнгитэй ярихгүй байх гэж, зайгаа барих гэж хичээж байв. Жонгүг маш нухацтай ханддаг нэг зүйл нь тэр үнэхээр өмчирхөгч нэгэн.
-Жонгүг-
"Эцэст нь чи ирлээ" дасгалжуулагч бодит байдалд надруу цохиур шидэж чи багаас хасагдсан гэх мэт хатуу үг сонсох байх гэсэн ч байдал илүү дээр байсан юм. Тэрээр санаа алдан, хөнгөн инээд алдаад мөрөн дээр минь алгадан "Хичээгээрэй хүү минь"
"Бидний бяцхан макнэд сайхан зүйл болсон юм уу?" Жимин хён цохиураараа нударсаар "Чи жаргалтай харагдаж байна. Хэжин яаж байна. Уулзаагүй удаж байна шүү дээ"
"Би эргүүлээд өөрийнхөө охиныг авчихсаан хён" миний ам урагдаж тархин дахь бодлууд, зүрхээр дамжих цусны эс бүхэнд зөвхөн түүний минь тухай л байх аж.
"Жонгүг ахиж хэрэггүй шүү. Битгий буруу зүйл хийгээрэй. Дараагийн удаа би чамайг алах болно. Намжүүн хён яаж өршөөж чадаж байна"
DU LIEST GERADE
••We belong together •• |jjk|MGL|Completed
Jugendliteratur-Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгдөхийг огт оролдохгүй атлаа, өөр нэгний төлөө өөрчлөлтийг сонгодог. "Үүнийг харин хайр гэдэг юм"