Гал шиг дүрэлзэж байсан сэтгэл нэг л өглөө сэрэхэд хэзээ ч тэгж байгаагүй юм шиг унтарчихсан байхыг мэдрэнгүүтээ би зог тусав. Их гомдол, их хайрлах ийм л аюултай.
"Жонгүг бид явах хэрэгтэй .... Бид яг одоо хаашаа ч хамаагүй ..би .. Бид.." Сивон гарнаас минь чирсээр бидний дээрээс тасралтгүй нүдэх хүйтэн бороонд салганан уйлсаар ярина.
"Чи мэдэж байсан" би гуравхан үг л хэлсэн. Одоо ч нүдэнд минь Жиннигийн газарт ухаангүй хэвтэж байсан тэр хоромхон хугацаа хадагдан би өөрийгөө, мөн энэ бүхний дараа асуудлаас хийсэн хэргээсээ зайлсхийхийг хичээж байгаа Сивоныг үзэн ядаж байв. Сивон Хэжинийг харсан. Тэгээд л тэр ахиад хорон төлөвлөгөөгөө сэдсэн. Ойлгож байна уу? Миний Жинни надаас болж тэр хүйтэн газарт хэвтэж байсан. Эргэн тойрон улаан өнгөтэй болж байсан.. Хараал ид.. Үнэхээр..
"Жонгүгаа би..." Сивон түгдэчсээр би яриаг нь таслан "Чи Жинниг харсан." ахиад гуравхан үг. Сивон мэдэж байгаа.
"Чи миний Жинниг харсан. Чи ах нарыг харсан биздээ . Тэгээд л чи намайг харж амжихаас өмнө ахиад л .... Яагаад ийм зүйл хийж байгаа юм. Яагаад юм бэ? Би л дэргэд чинь байх хангалтгүй байна уу? Яагаад миний Жинниг тийм байдалд оруулж байгаа юм. Хараал ид Пак Сивон. Ахын чинь мөнгийг тэрний миний эргэн тойрноор оролдож байгааг, чамайг бүгдэнг нь чөтгөр аваасай.." би бачуурсаар түүнрүү хашхичиж мөн цөхөрч байв. Түргэний тэрэг ирсэн ч ... Үнэхээр би өөрийнхөө охиныг харах хэрэгтэй байна. Би Сивоноос ямар нэг хариу хүлээсэн ч тэр уйлсаар л байх аж.
Би цаг алдахыг хүссэнгүй. Би төв эмнэлгийг чиглэн хар хурдаараа гүйсээр нүд минь бүрэлзэж байх нь тэр. Энэ магадгүй Тэхён хёны өгсөн цохилтуудаас болсон байх.
"Гуйя хён утсаа ав!!!" би гүйж байхдаа Жимин хён руу залгасаар залбиран "Жинниг зүгээр гэж хэлээрэй . Гуйя. Зүгээр л байгаасай.."
"Жонгүгаа" Хёны ярианы өнгө надад таалагдаагүй учир миний гүйхээ улам л хурдтай болж байв. "Жинни ... Түүний .. "
"Бурхан минь зүрх нь зогсчихлоо."
Жимин хёны уйлж байгааг би сонсох аж.Жонгүг сонсоод л зогсчихсон. Утас нь зам дээр бууж ,өөрөө тархигүй, зүрхгүй хүн шиг. Тэр одоо оршоод байна уу? Тэр орших хэрэгтэй эсэхээ ч мэдэхээ байчихсан. Жонгүг утсаа газраас аван хагарсан дэлгэцээ тогшиход дуудлага тасраагүй байх агаад тэрээр "Тэхён хён намайг арай л их цохичихсон бололтой. Юу ч сонсогдсонгүй ..." Жонгүг өөрөө ч мэдэлгүй нулимс нь урссаар тэр тайван инээмсэглэхийг хичээсэн ч тэр амьдаараа үхэж байсан юм. "Хён би очиж байна. Би удахгүй ээ. Одоо очиж байна.... Тэгээд.. Тэгээд би.." Жонгүг уйлсаар тэр нүүрлүү нь урсах бороон дусалтай цуг шувтран үргэлжлүүлэн гүйж эхэлнэ. "Би Жиннирүүгээ очиж байгаа болохоор хён.. Тэр хүртэл сайн харж байгаарай. Би очиж байна... Удахгүй ээ хён би гүйж байна. Намайг хурдан гэдгийг та мэднэшдээ... Тэр болтол миний охиныг харж байгаарай... Түүнд сайхан зүйлс ярьж өгөөд байж бай.... Хён сонсож байна уу? Би очиж байна. Би удахгүй.. Одоо булан эргээд л оччихно.. Хён...? Жинниг... Миний Жинниг харж байна уу? Тэр үзэсгэлэнтэй инээмсэглэдэг. .. Энэ удаа та тэр мөчийг нь харж болноо. Намайг очих хүртэл ... Хён..гуйя! . Түүнийг минь л намайг очих хүртэл хараад өг. Би ахиад өвтгөхгүй, би ахиад орхихгүй болохоор. Би ахиад хулчийхгүй учраас ...." Жонгүг эцсээр түүний зүрх хэдийн цохилохоо больчихсон учраас, тэр зогссон зүрхээрээ цусаар уйлан газарт өвдөглөн унах аж. "Битгий ... Жинни.. Эргээд ир.. Над дээр"
VOCÊ ESTÁ LENDO
••We belong together •• |jjk|MGL|Completed
Ficção Adolescente-Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгдөхийг огт оролдохгүй атлаа, өөр нэгний төлөө өөрчлөлтийг сонгодог. "Үүнийг харин хайр гэдэг юм"