.26.

6K 522 49
                                    

Чи л дэргэд минь байвал би өөрөө хорвоо ертөнцийг энгэртээ тэвэрсэн юм шиг л байх болно.

"Хүлээ" Юнгигийн халуун амьсгал нүүрэнд минь мэдрэгдэж эхлэхэд би түүний уруул дээр гараа тавин өөртөө асар их гэмшил хийж байв. Би учрыг нь олохыг ,яг юуг нь орхигдуулаад байгааг мэдэхийг хүссэн юм. Гэхдээ энэ зам биш бололтой. Царайлаг залуу намайг үнсэх байсан ч биш.

"Юнги би-" би гуйсан тэгээд эсэргүүцсэн учраас эвгүй байдалтайгаар тайлбарлахыг хичээж байхад Юнги урдаас минь ширтсээр түүний амыг дарсан гарын минь алган дээр үнсээд "Чи найз залуутайгаа муудалцчихсан юм уу?. Хэрвээ тийм бол надад боломж байгаа юу?" тэр огтхон ч харц буруулалгүй хариулсаар би ангайж бас балмагдаж орхив. Найз залуу?

"Юнги би найз залуутай-"

"Ким Хэжин!!" ахиад л ,ахиад л өнөөх залуу хаанаас ч юм гараад ирлээ. Уур нь гараагүй байгаа юм уу? Тэр бас бэлтгэл рүү явлаа гэсэн биздээ. Яриа таслаад Юнгигийн өмнө эвгүй байдалд оруул гэж гуйгаагүй л юмсан. Тэр үнэхээр ах гэдэгтээ итгэчихсэн юм байна. Уучлаарай өөрөө миний ах биш шүү. Гэхдээ би ердөө л бодол санаандаа, аман дотроо л харааж чадна шүү дээ.

"Хичээлээ яачхаад энэ хачин залуутай ахиад байж байгаа юм?" Жонгүг уурлан гараас минь барьсаар Юнгигээс намайг салган ардаа гаргасаар "Дараагийн удаа хүний юманд ойртохдоо анхааралтай байгаарай залуу минь!!" тэр намайг мөн Юнгиг ч үг хэлүүлэлгүй гараас минь чирсээр сургуулийн үүдэнд байх машинаа чирж байв.

"Жонгүг тавь өвдөөд байна!" би түүнээс мултрах гэж хичээсэн ч энэ залуу намайг доголон бас гар хөндүүртэй байгааг мартчихсан юм уу хаашаа юм. "Жонгүг миний хөл. Яа! Зогсоочдээ. Битгий бүдүүлэг бай" би орилсоор хэсэг оюутнууд бидэнрүү харсаар ахиад л шивнэлдээд эхлэв.

"Уучлаарай" Жонгүг бугуйг минь тавьсаар тэр бага зэрэг улайлт өгсөн байв.

"Бидний тодорхойгүй харьцаа. Бид хэсэг хугацаанд бие биенээсээ хол байх хэрэгтэй бололтой" хэн нэгэн рүү зурвас бичиж байгаа дүр зураг зурвас хийсээр толгой өвдөх нь тэр. "Чи намайг өвтгөдөггүй, би чамайг уурлуулдаггүй болох хүртлээ" өөрийн эрхгүй эдгээр үгс харван орж ирсэн шигээ амнаас бас гарч байв. Гэхдээ би бувтнаад байсан учраас Жонгүг сонсоогүй бололтой саяхан зуурч байсан хэсэгээ зөөлөн илэн "Битгий өөр хэн нэгэнтэй ойр бай. Жинни. Би авч чадахгүй ч тавиад явуулах зориг байхгүй шүү дээ."

••We belong together •• |jjk|MGL|Completed Où les histoires vivent. Découvrez maintenant