Нар хурцаар ээн зовхийг минь нэвтлээд хүүхэн харааг минь сохолчих вий гэлтэй л тусаж би ч нойроо хамарлан ярвайсаар эргэн харахдаа халуун амьсгал нүүрэндээ мэдэрсээр нүдээ бага багаар нээхдээ өөдөөс минь байдгаараа ярзайн инээмсэглэсэн залууг олж харлаа.
Жон Жонгүг. Хэт хурц халуун нар , тэгээд энэ залуу миний өдрийг үргэлж үгүй хийдэг. Өнөөдөр ч гэсэн адилхан байна.
"Миний Жинни чи босох хэрэгтэй . Бид хичээлтэй чи мэднэшдээ"
Жонгүг зөөлөн шивнэсээр би хөнжил доогуураа шурган түүнээс хязгаарлагдаж нойроо хүсэж байлаа. Би одоо ч өвчтэй Фиона шиг гартайгаа байгаа.
"Охин минь чи одоо л босохгүй бол чи математикийн лекцээсээ хоцрох болно"
Жонгүг хөнжлийг минь надаас салгахаар татаж байхад би түүнд гомдоллон хэлж байв . "Тэр чинь лекц , эрц авахгүй би зүгээр л эхний цагтаа сууж чадахааргүй тийм сул дорой байна. Чи өөрөө яв"Хариунд минь Жонгүг инээх нь толгой дээгүүрх хөнжлийн минь цаанаас сонстож байхад түүний саяхан хөнжлийг булаахаар чангааж байсан гар сулрах нь тэр. Би ялчих шиг боллоо.
Үнэндээ би зүгээр л эрт баярласан байж. Тэр хөнжил татах биш өөрөө доогуур нь шурган орж ирснээс бид одоо өөд өөдөөсөө ширтэлцэн , бидний амьсгал нийлснээр үнэхээр бүгчим байгаа болохоор цус минь хацарт минь юүлэгдэж байна уу? гэлтэй л.
"Юу.. Хий--гээд бай..гаа юм?" Жонгүг инээмсэглэн ойртсоор байсанд би амьсгаагаа хэрхэн хувиарлахаа ч үл мэдэн будилж байна.
"Би Жиннигээ үнсмээр байна"
"Яа миний нуруу. Муу тэнэг охин" тэр үргэлж л Жонгүг гэдэг цуутай гаж донтон шиг аашилж урууланд минь санаархахаа хэзээ зогсоох юм. Энэ үнэхээр хэтэрч байгаа учраас би түүнийг өшиглөж орноосоо унагахаас өөр арга байсангүй.
"Чи сая намайг хараасан уу?" би доош түүнийг ширтэн тонгойсоор хөмсгөө зангидаж байхад тэрээр "Өө үгүй дээ би зүгээр л чамайг үнсмээр байгаагаа хэлж байна"
"Тэнэг гажиг" би дэрээ авсаар түүнд цохилт өгөх бол Жонгүг нүүрээ нуусаар уучлал эрж байна. "Миний уруул чиний цайны аяга биш. Битгий дандаа үнсэх талаар яриад бай. Үгүй бол-"
"Үгүй бол юу гэж намайг үнсэх юм уу?" Жонгүг яриаг минь тасалсаар түүнд цохилт өгч байсан дэрийг минь барьж авсаар өөртөө татсан би ч эрчинд түүний дээр газардлаа . Би шүлсээ залгилсаар түүнээс өндийх гэсэн ч Жонгүг хурдтай гэг чинь хөдөлсөөр одоо би түүний доор энэ хорвоогийн хамгийн өрөвдөлтэй нэгэн шиг царайлаад хэвтэж байна.
DU LIEST GERADE
••We belong together •• |jjk|MGL|Completed
Jugendliteratur-Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгдөхийг огт оролдохгүй атлаа, өөр нэгний төлөө өөрчлөлтийг сонгодог. "Үүнийг харин хайр гэдэг юм"