Өдөр хэт их уйлснаас болж толгой өвдөж ,нүд арган ядарч орхисон бололтой ямар ч хаалганы чимээ дуулдаагүй ч том гар бэлхүүсээр минь ороож хэн нэгэн энгэрт минь шигдэж байгааг мэдэрсээр хөрвөөх аж. Халуун амьсгал хүзүүг минь төөнөж, зөөлөн хурхирах чимээ дуулдана.
Нүдээ бага багаар нээсээр тэр л нэг танил үнэрийг, тэр л танил том гар, танил хацар гижигдэх үсийг нь мэдэрсээр гараа зөөлөн гүйлгэн үсийг нь хойш илсээр нэг л тайван бүтэн мэдрэмжид ороогдох нь тэр.
Энэ мэдээж Жонгүг шүү дээ.
Одоо хэдэн цаг болж байгааг мэдэхгүй гэхдээ орчин тойрон харанхуйд хучигдан, хөшигний цаанаас сар ч атугай гялайж үзэгдэхгүй байхыг бодоход тэнгэр бүрхэсэн байх.
Санаж байгаагаар бид өглөө салсан. Тэр уурлаж би гомдсон. Тэгээд салсан. Мэдээж шийдвэрийг би гаргасан.
Би өвдөж, ганцаардаж эхэлсэн. Зурвасын илгээх товч идэвхжиж ,Жонгүг уншсан хирнээ ямар ч хариу илгээгээгүй. Уг нь түүнийг "Миний Жинни уучлаарай" гэх байх гэж бодсон. Харамсалтай нь төсөөлсөн шиг үйл явц өрнөөгүй юм. Би л ганцаараа төсөөлж ,тэгээд хөхөрсөн бугуйгаасаа ч илүү их өвдөлтийг цээжин тушаа мэдэрсэн.
Мэдэхгүй юм даа эмэгтэй хүн болохоор халамж анхаарал хүссэн хэрэг. Илүү их хайр ч байж болох юм. Тэгээд л хэсэг хугацааны завсарлага авна гэж найдсан.
Харин одоо тэгтлээ гомдоочихоод, тэгж их хариу ч үгүй алга болчхоод жишимгүй энгэрт минь нүүрээ наагаад, "явчхав вий дээ!!"гэсэн шиг тас тэврээд унтаж байгаа энэ залууг би яах ёстой вэ?
Гэсэн ч яагаад ч юм сайхан байна. Зүрх илүү хурдан цохилж яг ингээд дэргэд байвал л болох юм шиг байна. Тэгээд инээд ч хүрэх шиг, би одоо ердөө л түүний тэврэлтэд тайвширчихлаа шүү дээ.
Магадгүй "Миний Жинни" гэдэг түүнийг явуулчихвал , бидний тодорхойгүй ч хайр байдагт итгэдэг харилцаагаа хэдхэн сараар биш, хэдэн жилээр ч биш насан туршдаа авч үлдмээр байгаа бололтой.
"Жинни хонгор минь битгий уйл гуйя! "
Бодол дотроо хөвж байхдаа уйлж байгаагаа өөрөө ч анзаарсангүй. Жонгүгийн хүрэн бор нүд харанхуй ч намайг ширтэж байгааг би мэдэрч байна. Түүний гар хацраар минь гүйсээр" Миний охин надаас битгий яваарай. Би сайн биш гэдгээ мэднээ. Өөрийнхөө охиныг өвтгөсөнд уучлаарай. Би чамд хайртай Жинни. Гуйя ахиж битгий тийм үг хэлээрэй. Бид салахгүй, завсарлах ч гүй . Чи миний бүхэл амьдралын минь эрч хүч, миний цэнэг, амин сүнс минь, нүгэл хилэнц, утга учир минь. Тэгээд би бүх зүйлээ алдчихаар амьдраад байж чадах уу? Би тэмцээндээ шилдэг нь байж чадах юм шиг байна уу?" намуухан ч түүний цангинасан боргил хоолой өрөөг дүүргэж би үргэлжлүүлэн уйлсаар байсан ч толгойгоо сэгсэрсэн юм.
ESTÁS LEYENDO
••We belong together •• |jjk|MGL|Completed
Novela Juvenil-Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгдөхийг огт оролдохгүй атлаа, өөр нэгний төлөө өөрчлөлтийг сонгодог. "Үүнийг харин хайр гэдэг юм"