.29.

5.6K 484 11
                                    

Анир чимээгүй.

Өмнө минь дуугүй зогсох охиныг харсаар хар дурсамж минь сэргэн бүхий л биеэр өвдөлт өгсөн ч би үзэн ядах сэтгэл төрсөнгүй. Учир нь би одоо ч амьд байна. Би хайртай залуутайгаа, доголон ч гэлээ хөөцөлдөж тоглож чадаж байна. Гараас минь чанга атгаад энгэртээ наадаг тэр нэгэнтэйгээ байхдаа бүгд өмнөх, өнгөрснөө мартдаг юм. Тэр замхарчихдаг. Бас ирээдүйг бодохгүй. Яг одоогоор гараас минь атгаж байгаа нэгнээ л гэнэ. Өөр юу ч хэрэггүй. Энд мэдээж ус, агаар хамаагүйлдээ. Гэхдээ хайр байхад эдгээр зүйлс тийм ч их чухал санагдахаа больдог юм шигээ.

"Сивон!!" Жонгүгийн амьсгал тогтворгүй болж байгаагаас ,мөн хоолой нь хорсол, үзэн ядалтаар дүүрэн сонстон би түүний араас гаран урд нь зогсоод хацар нь гараа наасаар зөөлөн илбэн "Хайрт минь зүгээрдээ. Эелдэг бай за юу"

Жонгүг тайвшрах гэж нүдээ анин гүнзгий амьсгалах аж. Хэнээс болж тэр хайртаа хүнээ алдах шахсан билээ, хэнээс болж тэр тарчлаантай тэдгээр саруудыг туулсан билээдээ. Амин хувиа хичээж бусдын амьдралыг сүйтгэх нь хүний ёсонд яавч байж болохгүй. Түүний эргэн тойрон, амь амьдралаар нь сүрдүүлж байсных нь төлөө Жонгүг эмэгтэй ч гэсэн золтой цохичхолгүй тэсэж байна. Яваасай, битгий эргэж ирээсэй, нүдэнд нь битгий үзэгдээсэй гэж хүссэн ч одоо тэр энд байна. Яг урдаас нь хараад.

"Уучлаарай" Сивон Жонгүгийн нүдрүү ширтсээр ярин "Энэ үг чамд ямар ч хэрэггүйг би мэднэ. Би зүгээр л солиорчихсон байж. Би донтож, би дайрч ,би шунасаар чамайг өөртөө авахыг хүссэн. Учир нь би чиний анхны хайр гэдэг үг намайг бардам болгож байсан юм. Өнгөрсөн бүх хугацаанд хичээгээд, өлмийгөө өргөөд ч хүрэхгүй, өөр зүйл дээр зогсоод ч ,байдаг чадлаараа сунаад хүрч чадахгүй. Ядахнээ хуруугаараа ч шүргэчхэж чадахгүй тэр зүйл чиний зүрх байсан. Чи аль хэдийн өөр нэгнийг гэсэн тэр оройдоо, тэр цайздаа зүрхээ нуучихсан байсан. Бат хамгаалттай, галаар, халуун хайлмагаар бүрхэгдсэн чиний зүрх. "Сивон толгой сэгсчин "Би авч чадна л гэж бодсон юм." Тэгээд Сивон Жонгүгийг тайвшруулан энгэрт нь наалдах Хэжинрүү харсаар "Чамаас болж Жонгүгийн зүрх буцалж, энэ байж боломгүйгээр дэлбэрч, тэгээд тэтгэгдэж байсан. Чи түүний цусны эс бүхэнд хүрчихсэн. Анхны хайрын тодотголтой би хэн ч биш байсан. Зүгээр л "Анхны хайр" нэр зүүсэн төдий. Тэгээд л би өрөвдмөөр байхыг хүсээгүй юм. Намайг уучлаарай. Би явж байгаа залуусаа. Би ахин дахин айдастайгаар, гэмшилтэйгээр цаашид амьдрахыг хүсээгүй учраас ингээд та хоёр дээр ирсэн юм. Хийсэн бүхнийхээ төлөө би шангаа хүртэх болноо. Сайн сайхныг хүсэж байна" Сивон урагш тав алхаад Хэжиний гарт зөөлөн хүрсээр инээмсэглээд эргэж харан алхахаасаа өмнө Жонгүгийн харцнаас ахин нэг өршөөл эрэх аж.

••We belong together •• |jjk|MGL|Completed Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang