.14.

6.5K 473 7
                                    

"Хонгор минь чи босох хэрэгтэй"

"Би мэднээ . Гэхдээ ахиад арван минут Жинни гуйя. Ахиад арван минут бидний хуримын дүр зураг харагдаж байгаа зүүдрүү минь буцаа"

Халууцан хөрвөөх гэсэн ч намайг дөрвөн мөчөөрөө ороон тэвэрсэн залуу тийм эрх чөлөөг надад өгөхгүйн дээр нялуун үгсээрээ надад өглөөг бэлэглэх аж.

Бидний хуримын дүр зураг гэнээ. Хөөрхөн юмаа.

"Чи бэлтгэлтэй"

"Жинни тохой өвдөөд байгаа болохоор ганц өдөр чамтай өнгөрөөгөөд энэ өвчнийг эдгээж болох уу? Би чамайг санасан. Сүүлийн сар бид байнга шахуу маргалдсан санаж байна уу? Би чамайг гомдоосон би ахиж тийм зүйл хийхгүй. Би бидний үерхэл илүү их гэгээлэг дурсамжтай байгаасай гэж хүсэж байна. "

Жонгүг одоо ч намайг тас тэврэн хэвтэх агаад нүдээ нээлгүй өнгийсөөр эрүү хэсгийг минь үнсэж байв. Тэр шөнө цээжинд минь нүүрээ наагаад унтсан болохоор надаас намхан байрлалд байгаа юм. Мөн тэр үнсээд бас үнсээд байхаа зогсоох хэрэгтэй.

"Хөөе Күүкий энэ зүгээрээ. Би чамтай үргэлж сайхан дурсамжийг бүтээж байдаг. Бид секунд бүрийг л нандин байлгадаг шүү дээ. Тэгэхээр чамайг бэлтгэлээ сайн хийгээсэй гэж хүсэж байна. Чи надад супер тоглогч болоод надтай гэрлэнэ гэсэн биздээ" Жонгүгийн бэртэл над шиг хүний биеийн бүтэц анатоми болон анагаахын тал дээр муу хүнд тийм ч ойлгомжтой биш. Энэ хөдлөхгүй байх тусам улам их өвчин орно гэж хэлсэн. Гэхдээ хөдөлсөн ч бас өвдөнө гэсэн. Тэгээд энэ юу гэж байгаа юм. Яг л чи шоколад идвэл таргална, идэхгүй өөр зүйл идсэн ч таргална гэж байгаа юм уу?

"Надтай гэрлэхийг тэгж их хүсээд байгаа юм уу? "

"Жонгүг одоо яваа"

"Хонгор минь хариул". Би ичиж байгаагаас болоод бүхий л цус минь хацарлуу юүлэгдэж байгаа аятай л мэдрэгдэж, Жонгүг дээрээс минь нойрмог тачаангуй харцаар харах нь тийм ч гэгээлэг зүйлс бодогдуулахгүй байна. Энэ залуу зүгээр л ямар нэг илүү асуулт, илүү хөдөлгөөнгүй босоод хувцсаа өмсөөд намайг үнсээд бэлтгэлдээ явж болно шүү дээ.

"Жонгүг чи намайг ичээгээд байна" түүний нүцгэн булчинлаг цээж дээшилсэн фудволкний дээрээс дарж бидний нүцгэн бие шүргэлцэж байхад би өөрийгөө хэвийн мэдрэхгүй байна. Жонгүг анхны үнсэлтийг минь авах үед би үхэж байгаа юм шиг л мэдэрсэн. Бид ойр байж нэгэндээ наалдаж тэврэлдэж байдаг ч ийм нөхцөлд байгаагүй. Энэ шинэлэг мэдрэмжийг бүхий л биеэр минь тарааж байгаа болохоор би улаан чинжүү шиг улайсан нүүрээ гараараа хаасаар түүний уруулыг гаран дээрээ мэдрэх аж.

••We belong together •• |jjk|MGL|Completed Where stories live. Discover now