.18.

5.4K 498 59
                                    

"Сайн байна уу? Ноён Жон"

"Өө миний охин сайн уу..." Жонгүг ирээгүй ,ирэхгүй ,утсаа авахгүй ,зурвасанд ч хариулахгүй байгаа учраас би түүнийг аавындаа байгаа байх гэж таамаглан Ноён Жон-той ярьж байна.

"Манай золигийн хүү эхнэртэй болсон гээд муу эцгийгээ тоохоо ч байж.." надад хэлэх үг битгий хэл асар олон асуулт тархи толгойг минь дүүргэж байв. Жонгүг аавтайгаа ч холбоогүй байгаа хэрэг үү? Тэр төрсөн гэртээ ч байхгүй байна.

"Түүнийг надруу ярь гэж хэлээрэй. Бас миний охины гэдэс нь мундаг том болж байна уу? Аав нь цэргийн албанд байгаа болохоор очих завгүй л байна."

"Жонгүг тэмцээний бэлтгэл гээд тантай ярьж чадахгүй байгаа юмаа. Бид сайн байгаа. Та хоолоо сайн идээд сайн амраарай. Жонгүгийн тэмцээн дуусахаар тань дээр зочлохоо амлаж байна"

Бидний яриа тийм удаан үргэлжилсэнгүй. Би аавд худлаа ярьсандаа итгэж чадахгүй байна. Үнэндээ бид муу байгаа шүү дээ. Би Жонгүгийг хараагүй гурван долоо хонох гэж байна. Хажуугаар нь Жүнитэй маргалдчихсан байгаа. Одоо надад хэн ч алга байна.

-Өнгөрсөнд-Намжүүн-

Би гэртээ ирээд энэ хөгийн асуудлыг хэрхэн шийдэхээ бодсоор толгойн үсээ зулгаах аж. Новшийн байна.

Жон Жонгүг би яагаад түүнд итгэсэн юм бэ? Би түүнд дүүгээ өгөх хэрэггүй байсан юм. Тэр яг л бяцхан хөгийн жүжигчин байсан өөр хэн ч биш. Одоо би Жиннид юу гэх болж байнаа. Түүнийг Жиннитэй уулзуулна гэж амласан, түүнтэй ярилцаж дүүд минь анхааралтай байх тухай ярилцана гэж хэлсэн гэхдээ бүх зүйл төлөвлөсөн шиг байгаагүй нь асуудал болоод байна. Жон Жонгүг тэмцээнээс биш өөр охиноос болж л дүүг минь орхиж ,түүнийг минь уйлуулж байна. Жинни сул дорой биш, тэр өвдсөн ч баашлаад байдаггүй, тэр гомдолдоггүй байсан. Харин одоо байхгүй байх хэдхэн сард Жинни бараг л үлээхэд хагарчхаар хөөш шиг болчихож. Тэр маш их уйлж, гомдоллож бас хөгийн новшоос болж шаналж байна. Тэр Жонгүгийг санасандаа бэтгэрч байна.Одоо энэ бүгд зөвхөн миний буруу. Жонгүгт дурласан дүүгээ би буруутгаж чадахгүй. Би л анхнаасаа түүнийг гэртээ байлгаж, түүнд итгэх хэрэггүй байсан. Би Жиннигийн тухай болохоор илүү хариуцлага өндөртэй ,нухацтай байх байсан юм. Ким Намжүүн чи тоо бодохоос өөр хараал идсэн юу ч чаддаггүй юм байна.

"Убба?" яг энэ үеийг л битгий ирээсэй гэж хүссэн ч эцэст Хэжин гэртээ ирсээр надаас найз залуугийнхаа тухай мэдэхээр ширтэх аж. Өөрийн эрхгүй л нуруугаар хүйт дааж байсан ч ахин уур минь хүрч эхлэх нь тэр. Ахиад нүдэнд минь Жонгүгийн өөр охинтой байгаа дүр зураг тодрон харагдаж байв.

••We belong together •• |jjk|MGL|Completed Where stories live. Discover now