.19.

5.1K 485 55
                                    

Бүхий л үйл явдал хормын төдийд болсон тул Намжүүн, Жимин ,мөн Тэхён газарт хүчтэй шидэгдсэн Хэжинийг харах агаад Намжүүн тэнгэрээс хүйтэн бороо цутгаж эхлэхэд л бодит байдалдаа ороогдон "Үгүй ээ Жинни" тэр орилсоор хар хурдаараа үхлүүт хэвтэх дүүрүүгээ гүйх аж.

"Үгүй ээ үгүй Жинни үгүй"Намжүүн Хэжиний толгойг цээжиндаа наан уйлж, урсах цусыг нь алга болоосой гэсэндээ,зүгээр өмнөх шигээ инээмсэглээд босоод ирээсэй гэсэндээ бороон дуслуудад норох үстэй нь цуг хойш илэн орилсоор "Гуйя туслаачдээ дүүг минь авраач . Хэн нэгэн тусламж дуудаач. Түүнийг минь надад үлдээ гуйя. Би гуйж байна." тэрээр яг л дэлхий нураад ирэх шиг бүхий л аймшигт бодлууд тархи мөн зүрхийг нь эзэлж Намжүүн зөвхөн дүүг нь түүнд үлдээхийг гуйн залбирах хооронд Жимин яаралтай түргэн дуудна.

Тэхён хэт шоконд орсноос наашаа ч гүй ,цаашаа ч гүй доороо хадагдсан аятай байх бөгөөд гэнэт л тэдний чанх урд зогсох хоёр хосруу толгойгоо эргүүлэн хар хурдаараа гүйх аж.

"Чамаас болсон,чамаас болчихлоо" Тэхён өөртэйгөө адил шоконд орсноос ухаан санаагаа гээсэн тэдний өмнө ирэн Жонгүгийг хүчтэй цохин "Үх үх,үхээд өг. Чи алчихлаа нохойн гөлөг минь. Чиний буруу. Чи түүнийг өвтгөсөн, тэгээд чи алчихлаа" тэр түүнийг цохисоор Сивон түүний доор цустайгаа холилдож,өмнөх шарх нь ч эдгээгүй байхдаа ахин дахин шинэ шарх нүүрэндээ авч буй найз залуугаа аврахаар Тэхёныг чангаах ч тэр хүчирсэнгүй. Харин ч Тэхёны түлхэлтэд хойш унан улам их уйлах аж.

-Намжүүн-
"Чи зүгээр хонгор минь, чи зүгээр болно. Тэгээд бид эндээс явах болно. Бид аялана, бид гайхалтай дурсамжуудыг бүтээлцэх болно. Жинни чи босох хэрэгтэй, чи зүгээр байж байж л намайг ямар ухаангүй тэнэг ах байсны минь төлөө зэмлэх болно шүү дээ. Гуйя бурхан минь түүнийг минь надад өгчих" Намжүүн дүүгээ улам чанга тэврэн уйлсаар тэр доороо багахан найган шивнэж байх бол бороо бүр ч ихээр орж байв. Тэр өвдөж,тэр тамд байгаагаа л мэдрэнэ.

Түргэн хараахан ирээгүй тул тэд замын голд байх агаад тэднийг тойрон хүмүүс зогссоор бороо ширүүс ч байсанд зарим нэг нь энэхүү үйл явдлаас цааргалан хүйтэн борооноос цугтаан тарах нь тэр.

"Чи надад худлаа ярьж,намайг үхтлээ айлгасан үеийг чинь санаж байна. Чи энэ удаад бас ухаангүй ,өвдсөн болж тоглож байгаа тийм биздээ Жинни." Намжүүн дүүгийнхээ духан дээр уруулаа наасан чигээр тэр дотроо найдан залбирч мөн түүнтэй ярилцана.

••We belong together •• |jjk|MGL|Completed Where stories live. Discover now