"Чамайг намайг орхиод явах гэж байсанд итгэж чадахгүй нээ" би бухимдсан бас бүх зүйл дуусахаас өмнө бүх зүйлээ эргүүлээд өөртөө авсандаа жаргалтай байна.
"Хён намайг явах хэрэгтэй гэсэн юм. Би л чамайг эмнэлэгт хэвтэхэд хүргэсэн шүү дээ. Тэр бүх аймшигтай бүхний шалтгаан.Энэ миний буруу хайрт минь би хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэж бодсон юм." Жонгүг хэлсээр нүдрүү минь ширтэн бүхий л биеэрээ намайг ороох аж.
"Чи ямар тэнэг хариуцлага яриад байгаа юм. Чиний жинхэнэ хариуцлага бол миний дэргэдээс алхам ч холдохгүй ,үхэн үхтлээ магадгүй үхсэнийхээ дараа ч яг ингээд тэврэлдэж байх ёстой. Энэ л жинхэнэ хариуцлага чинь" эцэст нь би алдсан цаг хугацаа, мартагдаж орхисон хар цагаан холилдсон дурсамжаа ,мартах учиргүй тэр хүнээ ч бас эргүүлэн санасан. Би яг одоогоо хайрлахыг хүсэж байна. Ирээдүй бас өнгөрсөн хамаагүй ердөө одоогоороо түүнийхээ энгэрт тэврүүлсээр дуусмаар байна.
Би харах ёсгүй зүйл харж тэгээд гүйсэн, дараа нь асар их өвдөлтийг мэдэрсэн . Энэ л миний ой санамжийн хязгаар. Түүнийг яагаад өөр охинтой байсныг асууж чадах эсэхээ мэдэхгүй байна. Хэрэв тэр үед үнэн байсан бол яана гэж. Иймээс л өнгөрсөн надад хэрэггүй.
"Жонгүгаа чи надад хайртай юу?" би тэнэг зүйл асуусан уу? Тэр бүхий л цаг хугацаанд дэргэд минь байсан шүү дээ. Гэсэн ч би зүрхэн тушаа айдас мэдрэх нь тэр.
"Жинни юу асуугаад байгаа юм?" Жонгүг хөмсгөө атираан би түгшиж орхив. Чи юу хэлэх гээд байгаа юм бэ залуу минь.
Жонгүг хамрын минь үзүүр дээр үнсээд "Би чамайг энэ амьдралд минь учирсан цор ганц гэж боддог. Энэ бодит. Би чамд хязгааргүй эсвэл би үүнийг үгээрээ ч илэрхийлж чадахгүй. Би өөрийнхөө охиныг хайрлах хайр энэ ердөө үг байгаад хангалтгүй бяцхан минь. Өнгөрсөн бүхнийг би тайлбарлах болноо. Харин харсан бүхэн чинь худлаа гэдгийг л би хэлж чадна. Би чамд хайртай Жинни. Зөвхөн чамд." хэлсээр намайг улам чанга тэвэрч байсанд би амьсгалын системээ алдаж байв. Бурхан минь энэ үнэхээр романтик байгаа ч миний найз залуу хэтэрхий сайхан булчингуудаараа хэтэрхий чанга тэврээд байгааг л мэдэж байна.
"Күүкий хэтэрхий чанга тэврээд байна. Би амьсгалж чадахгүй байна" би түүний хүзүүнд бувтнаж байхад түүнд сонсож байгаа ч юм алга тэгээд би цээжрүү нь түлхэхээс өөр арга байсангүй.
"Жинни!!" тиймээ тийм тэр ийм юманд дургүй. Түүний ганц хийх зүйл нь надад хүрч , наалдаж байх. Хэрвээ энийг эсэргүүцвэл тэр уурлаад тэгээд хошуугаа унжуулах болно.
YOU ARE READING
••We belong together •• |jjk|MGL|Completed
Teen Fiction-Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгдөхийг огт оролдохгүй атлаа, өөр нэгний төлөө өөрчлөлтийг сонгодог. "Үүнийг харин хайр гэдэг юм"