"Сайн уу? Охин минь би бол Жон Жунхан" өмнө минь суух цагдаагийн хувцастай тавь дөхөж яваа гэмээр эрэгтэй дулаахан инээмсэглэсээр хэлэх аж.
"За та сайн байна уу? Намайг Ким Хэжин гэдэг" түүнд худал инээмсэглэсээр хариулсанд өмнө минь суух эр инээмсэглэн гэдэсрүү минь харж байв. Тэр их дулаахан сайхан төрхтэй хүн бөгөөд бид захиалгаа өгөн одоо ч ярилцсаар байхад түүний харц үе үехэн гэдсэнд минь тусах нь тэр. "Гэдэсрүү минь ширтэхээ боль Ноёнтоон би огтхон ч ачийг чинь тээгээгүй" би дотроо хашхичих ч юу чадна гэж. Энэ чинь дотоод сэтгэлийн хашхираан.
Одоо л өнөөх алдарт зураач Эрвард Мунк-ийн "Хашхираан" зурагны утгыг ойлгох шиг боллоо. Эсвэл миний дүгнэлт байх. Гадаад ертөнцөд өөрийн хоолойг боолгуулсан тэрээр дотоод сэтгэлдээ бүхий л зовлонгоо орилсоор гаргаж байгаа юм шиг.
"Тэгэхээр миний охин хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулсан уу?"
"Манай золигийн хүү чамайг гомдоосон бол ахыгаа уучлаарай. Энэ Жонгүг золиг гормоноо захирч чаддаггүй талтай"
"Мм охин минь чамд зүгээр бол чи манайд амьдрах уу?"
"Аав нь та хоёрынхоо хуримыг худуудтайгаа ярилцаад хүүхдээ төрүүлсний чинь дараа хийхээр ярилцана гэж бодож байна."
Би үнэхээр ,бүр үнэхээрийн үнэхээр том асуудалд ороогдсон. Би хэзээ ч Жонгүгийг ийм мундаг ёс журамтай айлын хүү чинээ төсөөлж байгаагүй. Тэр эцгээсээ тэс ондоо. Яахав царайлаг талыг нь дуурайсан ч түүнд сайхан зан огтоос байхгүй. Жонгүг бол харанхуй бүдүүлэг, хүйтэн төрх нь дэндсэн гэмээр хүн. Тиймээс би түүнийг наснаасаа ч олон үзэн ядаж байгаа.
Жунхан буюу Жонгүгийн аавд бүх үнэнийг хэлэхээр оролдсон ч энэ тийм ч амар биш. Жонгүг айлын охин хүүхэд гомдоож гутаан доромжилсон хэргээр шийтгүүлж, бэйсболоо хаяж Вашингтонд сурах тэтгэлгээ алдана. Миний хувьд бол мөн худал цуурхал тарааж , хүний хувийн мэдээллийг хууль бусаар үнэ хүргэн худалдсан хэргээр хуулийн хариуцлага хүлээж цаашлаад ахыгаа ч чирээд шоронд орж магадгүй. Энэ л миний ороогдсон асуудал.
ESTÁS LEYENDO
••We belong together •• |jjk|MGL|Completed
Novela Juvenil-Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгдөхийг огт оролдохгүй атлаа, өөр нэгний төлөө өөрчлөлтийг сонгодог. "Үүнийг харин хайр гэдэг юм"