.6.

6.1K 489 5
                                    

Дэлхий дээр орших зүйлсэд огтхон ч зохицохгүй болон, төгс тохирох гэсэн хоёр том хууль бий. Үүний дагавар дахин нэг хууль нь хичнээн нийлэмжгүй байсан ч цаг хугацааны хирээр уус ч болох нэгэн хувилбар. Энэ яг хар бас цагаан эсрэг өнгө атлаа эцэст нь цагаан хардаа шингэхтэй л адил.

"Яа Ноён Жон өгзөг минь битгий миний амьдралыг өөрийнх шигээ хөгийн болгох гээд бай"

"Үгээ мэдээрэй бяцхан чөтгөрөө"

Жүни өнөөдөр ирэх бөгөөд би өөрийнхөө ороогдсон асуудлын талаар тайлбарлахын тулд ихэнх зүйл маш төгс байх ёстой. Гэр цэвэрхэн, түүний дуртай хоол мөн амттан, бас миний эгдүүтэй долигонуур эгёо. Тэр үргэлж миний өхөөрдөм төрхөнд сул болдог. Миний хацрын хонхорхой түүнийхээс ч том болохоор тэр шүү дээ. Харин Жон хорхой одоо ч намайг залхаасаар.

Жонгүг бол толгойны ноймор нэг хавдар. Би удахгүй үхэх юм шиг мэдрэмж түүнийг харах бүрт мэдрэгдэж байгаа.

"Мм убба" би уйлагнасаар Жүниг хаалгаар толгойгоо цухуйлгасан дариуд зүүгдэх аж.

"Жинни уббагаа тийм их санасан юм уу?" Намжүүн хацрыг минь илсээр өхөөрдөн хэлэх нь тэр.

"Зөндөө санасан тэгээд уйлсан" хошуу цорвойлгон мөрөө сэгсчсээр доороо хөнгөн үсэрч байв. Би үнэхээр санасан гэхдээ үүнд бага зэрэг долигонуур тал ч бас бий. Би чинь хэрэгтэн шүү дээ.

"Гххм!!" би ахдаа эрхэлж, ах минь намайг эрхлүүлж байхад ард минь хэн нэгний бүдүүн хоолой цуурайтсаар би харцаа хэвийн байдлаа хэд дахин муухай болгон өөрчлөх бол Намжүүн асуусан харцаар харсаар "Юу вэ?"

"Сайн байна уу? Би бол Жонгүг. Жон Жонгүг" тэрээр хэзээ ийм байв гэмээр эелдэг инээмсэглэл тодруулсаар Намжүүнд гар сунгах бол ,Намжүүн над руу одоо ч хачин харсаар мөн үл ялиг хөмсгөө зангидан түүний гарнаас атган
"Мм тиймээ чамайг мэднэ. Чи манай доод курсийн , бэйсболын багийн ахлагч залуу байна. Тийм биз?"

"Тиймээ та зөв таньсан байна. Намжүүн сомбэ"

Жонгүг одоо ч эелдгээр ярих бол Намжүүн " чи асуудалд орсон бяцхан хатагтай" гэсэн харцаар надруу байн байн харах аж.

"Чи намайг яаж мэддэг юм, бас манайд юу хийж байгаа юм?" Намжүүн одоо үнэндээ бага зэрэг цухалдсан харагдана. Мэдээж шүү дээ ганц охин дүү нь зүс таних ч огтхон ч танихгүй залуу гэртээ авчирсан байхыг харах ах нарт тийм ч тайтай бус санагддаг юм.

••We belong together •• |jjk|MGL|Completed Onde histórias criam vida. Descubra agora