.11.

6.6K 509 13
                                    

"Сайн уу?"

"Чи энэ лекцэд суух юмуу"

"Тиймээ миний хуваарь ингэж таарсан болохоор би энд байна. Хамт суувал зүгээр үү?"

"Тиймээ энэ сайхан байна... Юу гэх гэсэн бэ гэхээр зүгээрдээ суу л гэж"

Би эв хавгүйгээр хариулж байна. Одоо Санхүүгийн үндэс орж байх бөгөөд миний шинэхэн , дур булаам цэнхэр үст залуу энэ мөчид надтай хамт байна. Тиймээс л би үнэхээр түгшиж байна. Би салдал дээр тогтвортой ч сууж чадахгүй байгаа нь үнэхээр муухай санагдаж байна. Би магадгүй зөвшөөрөх хэрэггүй байсан. Эсвэл үгүй ээ би түүнтэй дотно болох сайхан боломж.

"Найз залуутайгаа учраа олсон уу?"

Юнги багшийг гарсны дараа надтай яриа өрнүүлж байв. Гэхдээ тэр "чи пиццанд дуртай юу?" ингэж асуух байсан ч бүх зүйл миний мөрөөдөж байсан шиг байсангүй. Тэр надаас Жонгүгийг асууж байна. Ямар ч пицца ,хичээлийн дараах амттай кофе алга.

Урам хугармаар юмаа.

"Тэр зүгээрдээ. Энэ бяцхан үл ойлголцол байсан"

Өөөхх гайхалтай нь би ч бас хүссэн шигээ хариулт өгсөнгүй. "Тэр миний найз залуу бишээ." би ингэж хэлнэ гэж өөртөө бувтнаж байсан. Тэгтэл миний амнаас гарсан үг "Би найз залуугаа удахгүй тайтгаруулж үнсэлт өгнөө" л гэж байгаа аятай.

"Мин Юнги" тэр эелдэг инээмсэглэн өөрийнхөө нэрийг хэлж байна. Тэр ухаалаг, царайлаг, боловсон ,сайхан инээмсэглэлтэй. Магадгүй бид одоо ч албан ёсоор танилцаагүйг анзаарсан болохоор уучлал хүсэн нэрээ хэлэх аж.

Тэр ямар ч "чи намайг биеэ үнэлэгч гэж бодоо юу? Чи шангаа хүртэнэ" гэх мэтээр эхэлсэнгүй. Мэдээж тэр Жонгүг биш шүү дээ. Жонгүг бол хоёр туйлт л гэсэн үг.

"Ким Хэжин"

"Чи хөөрхөн юмаа"

Энэ залуу намайг найз залуутай гэж бодож байгаа ч гэсэн намайг магтаж байгаа нь таалагдаж байна. Тэр үнэхээр намайг сандаргаад байна. Тэр намайг хөөрхөн гэж хэлсэн болохоор биш шүү.

"Дараа уулзая Хэжинаа"

Түүнтэй хамт байсан нэг цаг гучин минут миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Юнгиг явахыг ширтсээр бараг л хайлж байхад хэн нэгний аймшигтай харц намайг бараг л цоолж байлаа.

Ноён Жон.

"Өөө бурхан минь би хэзээ ч чам шиг ийм аймар охин харж байсангүй. Найз залуутай хэрнээ өөр цэнхэр цагаан эр эм нь мэдэгдэхгүй нэгнийг хараад бараг амь тавих гэж л байдаг"

••We belong together •• |jjk|MGL|Completed Donde viven las historias. Descúbrelo ahora